АНХААР: Ус цаг уураас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

АНХААР: Ус цаг уураас мэдээлж байна

АНХААР: Ус цаг уураас мэдээлж байна

Жавар тас няс хайрсан өвлийн өдрүүд жинхэнээсээ иржээ. Арваннэгдүгээр сар дуусах дөхөж байгаа хэдий ч Монгол орон даяар цас багатай, туурайн зуд болж магадгүй гэсэн анхааруулгыг холбогдох албаныхан өгч байна. Өнгөрсөн амралын өдрүүдэд баруун аймагт цасан шуурга болж, зарим сумууд тог цахилгаангүй болсон.  Тиймээс өвөлжилтийнхээ бэлтгэлийг сайтар хангахыг Ус цаг уурын хүрээлэн болоод байгаль дэлхий сануулсаар байна.  Сарын дараа цас мөс, саагаар чимэглэсэн шинэ жил болно. Арванхоёрдугаар сар дөнгөж гарангуут шинэ жилийн уур амьсгал эхэлдэг. Ирж яваа арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг сонирхуулъя.


Бaруун аймгуудын нутаг:

Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баяхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутаг:

Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн ба Хөвсгөлийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч нэлээд чангарч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй.

 Сэлэнгийн зүүн, төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хорьдын үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи сарын эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.

 Зүүн аймгуудын нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд,  Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м\с хүрч цасан шуурга шуурна.

Говийн аймгуудын нутаг:

Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

ЭХ СУРВАЛЖ: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж