Ардчилсан намын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас арваннэгдүгээр сарын 20 буюу өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Тэрбээр идэвхтэй жиргээчдийн нэг. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. Уул уурхайн дэд сайд байхдаа хууль зөрчиж лиценз олгосон, наймаалцсан байж болзошгүй гэх үндэслэлээр О.Эрдэнэбулганыг АТГ-аас баривчилсан бололтой. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гурван их наяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан АН-ыг буруутгадаг. Улсын Ерөнхий прокурорын үүрэг болгосны дагуу томоохон төсөл хөтөлбөрүүд, Эрдэнэт, Оюутолгой, Чингис бонд, АСЕМ, Үнэ тогтворжуулах зэрэг дуулиант хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан багтсан юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ