ТББХ-ны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

ТББХ-ны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ

ТББХ-ны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ардын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан шаардах бичгээ УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу засаг огцруулах асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор орсон бөгөөд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын чуулганд хүргүүлэхээр боллоо.  Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, байр сууриа илэрхийлсэн.  Засгийг огцруулах асуудал ирэх Пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх бөгөөд АН-ын бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин тус бүлгээс Л.Болд, Ж.Бат-Зандан нар засаг огцруулах гэдэг байр суурьтай байгаа юм. МАН бүрэн эрхийн хугацаандаа хоёр  дахь засгаа огцруулах асуудал улс төрийн төдийгүй Монголын хямрал болж байна.  Засаг огцруулах шалтгааны нэг нь ЖДҮ-ээс зээл авсан асуудал юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж