Малайзийн хаан тавдугаар Мухаммад султан Келантан 2015 онд Москва хотын миссийн тэмцээнд түрүүлж байсан Оксана Воеводинатай гэрлэсэн хэмээн Islam News мэдээлсэн байна.
Islam News-ийн мэдээлснээр хурим энэ арваннэгдүгээр сарын 22-нд Москва хотын ойролцоох Барвихад болсон байна.
Хуримыг архины төрлийн ундаагүйгээр зохион байгуулжээ. Харин хуримын зоог бялхаж байжээ. Сүйт бүсгүй орос үндэсний хувцастай байсан бол сүйт залуу малайзийн үндэсний хувцастай байжээ.
Оксана Воеводина 22 насандаа 2015 онд Москва хотын миссийн тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ. “Мисс Москва” тэмцээн 1994 оноос хойш зохиогдож байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ