Уралийн урчууд БРИКС-ийн зочдын бэлгийг бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Уралийн урчууд БРИКС-ийн зочдын бэлгийг бэлдэж байна

Уралийн урчууд БРИКС-ийн зочдын бэлгийг бэлдэж байна

Челябинск мужийн Златоуст болон Каслейн гар урчууд 2020 онд Челябинск хотод зохиогдох ШХАБ, мөн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын зочдын бэлэг дурсгалыг бэлдэж байна хэмээн мужийн Амбан захирагч Борис Дубровский РИА Новости агентлагт хэлсэн байна.

“Челябинскийн дээд хэмжээний уулзалтад өвөрмөц содон бэлэг дурсгалууд байх болно. Эдгээр бэлэг дурсгалын дийлэнх нь Уралын гар урлалын мастеруудын бүтээл байх юм. Уралын Златоустын төмрийн дархад, Каслейн цутгамалууд Орост төдийгүй дэлхийд алдартай. Энэ хоёр бол манай бүс нутгийн олон брэндийн зөвхөн багахан хэсэг нь” хэмээн Амбан захирагч хэлжээ.

Мөн тус мужийн тахианы аж ахуй алдартайг дурдаад энэ мужийн тахианы мах маш амттайг онцолсон байна.

Челябинскийн Златоуст хот аль XIX зууны үеэс ган дээрх сийлбэрээрээ алдаршиж эхэлжээ. Златоустын мастеруудын бууны ховор цуглуулга, сэлэм, кинжал хутга, сав суулгыг оросууд өргөн хэрэглэдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж