Энэтхэгийн ШХАБ хариуцсан ерөнхий зохицуулагч айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ШХАБ хариуцсан ерөнхий зохицуулагч айлчлав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай Мадхумита Хазарика Бхагат Монгол Улсад 2018 оны 11 дүгээр сарын 27-нд айлчлав.

Хатагтай М.Х.Бхагат Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд бараалхаж, ШХАБ-ын холбогдолтой асуудлуудаар санал солилцов. Түүнчлэн хатагтай М.Х.Бхагатыг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Очиржав болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзаж, санал солилцов.

Мөн өдөр ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай М.Х.Бхагаттай уулзалт   зохион байгуулж, манай улсын судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулийн зарим судлаачид оролцлоо. Энэ уулзалтын үеэр  Хатагтай М.Х.Бхагат Энэтхэг, ШХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж, манай судлаачдын сонирхсон асуултуудад хариулт өглөө. Хатагтай М.Х.Бхагат Монголд ийнхүү айлчилсан нь энэ оны 11 дүгээр сарын эхээр Энэтхэгт хийсэн хоёр улсын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын нэгэн үр дүн юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж