Нижер улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Нижер улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Нижер улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нижер улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Нижер Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Инуса Мустафаг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нижерийн талаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, цаашид хоёр орны харилцааг, ялангуяа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв.

Элчин сайд И.Мустафа манай хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг онцлохын ялдамд өөрийн ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг авч ажиллахаа тэмдэглэв.

Монгол Улс, Нижер Улсын хооронд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд ноён Инуса Мустафа Монгол Улсад суух анхны Элчин сайд юм. Тэрбээр 11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барина.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-27 202.179.25.104

Одоо л зөв бичиж сурах нь дээ. Аржентин, Жермаан, Нижээр, Баярлалаа та нартаа. Цаашдаа Герман гэж ярьсан хүмүүсийг сайн шийтгэж, цасан дээр тэмээн тавхайн мөр гаргах хэрэгтэй. Эжиипт…

Avatar

зочин 2018-11-27 64.119.23.1

гадаад улс гүрний нэр ус монгол дээр одоо холион бантан болоод байгаа. Үүнийг засах талаар гадаад яамныхан юу ч хийхгүй, чадах ч гүй бн. Бүр дордуулж бн.

Avatar

zochin 2018-11-27 66.181.179.106

gadaad khariltsaany yamnykhan shine uls bii bolgochiklh yum bayna daa , niger uls gedeg yum

Avatar

Зочин 2018-11-27 112.72.11.123

Тэгэж л их Нижер гэж бичмээр байгаа юм бол нэгмөсөн Найжер гэчихсэн бол бүүр гоё болох байлаа ккк

Avatar

Зочин 2018-11-27 106.102.128.23

News.mn-ийхээн бүхэл бүтэн улсын нэрийг ч зөв бичиж чадахгүй редактор сэтгүүлчидтэй байгаад яах юм бэ? Нигер гэж Африк тивийн улс байдгийг ч мэдэхгүй зөвхөн утасны дэлгэцээ ширтэж, хэрүүл, хов живээс өөр юм уншдаггүй, АХА тэмцээнд орвол онигоо болж дуусах, гавал доторх нь хов хоосон мануухайнуудаа халдагсан уу эсвэл жаахан мэдлэг боловсролтой бол гэж шахаж шаарддагсан уу нэг юм бодохгүй бол болохгүй нь ээ хөөе news.mn

Avatar

Зочин 2018-11-27 150.129.142.91

ЕЖИПТ-ийн пирамид
ЖЭПЭЭН улсын эзэн хаан

Avatar

Зочин 2018-11-27 150.129.142.91

ЖЕРМАН улсын канцлер… ХАХАХА

Avatar

Зочин 2018-11-27 202.9.43.220

БОЛОР ДУРАН ШАЛГАЛТАНД УНАЧИХАВ УУ ДАА

Avatar

Зочин 2018-11-27 182.160.3.234

Нижер гэж бичих нь зөвөө. Сайн байна.

Avatar

зочин 2018-11-27 182.160.39.83

лаг лангужтай ай?

Avatar

зочин 2018-11-27 66.181.160.99

манайх нээрээ лаг болж байноо, огт сонсогдож байгаагүй улстай хүртэл хэдийнэ дипломат харилцаа тогтоочихсон байх юм, сэтгүүлчид нь ч шинэ улс энэтэр гэж огт юм дурдахгүй байгааг бодход би л нэг юм бодохгүй бол болхоо байж дээ

Avatar

Зочин 2018-11-27 202.126.89.51

Ямар ч байсан Нигер, Нигериа гэдэг 2 өөр орон байдаг. Хөгжлөөрөө эрс ялгаатай. Ядуу нь манайх шиг далайд гарцгүй, бас байгалийн баялгаасаа болж хоорондоо хэрэлддэг.

Avatar

Нижер шинэ улс 2018-11-27 202.21.106.167

Мундаг англи -тай юм байна.

Avatar

зочин 2018-11-27 203.217.138.2

Монгол үлс болон Бүгд Найрамдах Нигер Улс 2015 оны 3 сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай гэж ГХЯ-ны вэб хуудсанд байх мөртөө мэдээндээ Нижер гэжээ Арай ч дээ ажлаа мэдэхгүй баахан бөглөөсүүд олон болж кккккк

Avatar

Зочин 2018-11-27 203.217.138.2

Яанам бэ? Нигер мөрний нэрээр нэрлэгдсэн Нигер улс гэж бий. Өрнө Африкийн ядуу, далайд гарцгүй, Нигери, Бенин, Чад зэрэг улстай хиллэдэг улс л даа. Албан ёсоор Нигер гэдэг. Сүүлийн жилүүдэд гадаад хэлээрээ гайхуулдаг нөхдүүд ихсээд ямар улсыг яаж нэрлэж ирсэн уламжлалыг гээжээ. Нижер улс гэж байхгүй л дээ. ГХЯ юу бодож байдгийн бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж