Ньюс хөтөч: "Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин" судалгаа танилцуулна | News.MN

Ньюс хөтөч: "Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин" судалгаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин" судалгаа танилцуулна

Ньюс хөтөч: "Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин" судалгаа танилцуулна

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  •  "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг Туушин Зочид буудалд болно. Холбоо барих утас:80054228
  • “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна. Арга хэмжээ нээлттэй нийгэм форумд болно.
  • Жендерийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаа дахь үр нөлөөний талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.

09.30

  • Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ойн хүрээнд Монголын уран зургийн галерейд
    “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99026081, 88983838, 99905352

11.00

  • MN-Мэдээллийн төвд залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Стартап Терминал төв” хамтран зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

13.00

  • Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно. Холбоо барих утас: 98119897

ТӨРИЙН ОРДОН 

09.00

  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

14.00

  • Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

15.00

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Бусад.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж