УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг Туушин Зочид буудалд болно. Холбоо барих утас:80054228
- “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна. Арга хэмжээ нээлттэй нийгэм форумд болно.
- Жендерийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаа дахь үр нөлөөний талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.
09.30
- Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ойн хүрээнд Монголын уран зургийн галерейд
“Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99026081, 88983838, 99905352
11.00
- MN-Мэдээллийн төвд залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Стартап Терминал төв” хамтран зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
13.00
- Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно. Холбоо барих утас: 98119897
ТӨРИЙН ОРДОН
09.00
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
14.00
- Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
15.00
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бусад.
Холбоотой мэдээ