Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд энэ жил Архангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, дотуур байруудад их засвар хийхээр болжээ. Их засварт нийт 623,199 ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.
| Аймаг | Төслийн нэр | Төсвийн дүн (ам.доллар) |
1 | Ховд | Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн засварын төсөл | 86,409 |
2 | Хэнтий | Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн их засварын төсөл | 89,370 |
3 | Сэлэнгэ | Сэлэнгэ аймгийн Түшиг сумын сургуулийн засварын төсөл | 79,635 |
4 | Архангай | Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл | 98,238 |
5 | Дундговь | Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Эрдмийн Далай" цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төсөл | 84,590 |
6 | Дархан-Уул | Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2-р сургуулийн засварын төсөл | 89,536 |
7 | Увс | Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл | 95,421 |
Г.НАРАН