Ойрын өдрүүдэд өвлийн сард хүйтрээгүйгээр хүйтэрч, хөнгөн нимгэн хувцасласан хүмүүс ханиад томуу хүрэх болов. “Хэзээ дулаарах бол” гэсэн хүнтэй ч олон таарлаа. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр агаарын температур ойрын өдрүүдэд дулаарахгүй нь бололтой. Энэ сарын 26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 24-ний 20 цагаас хоёрдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байх аж.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн гэж мэдээллээ.