Трамп өөрийгөө Элвис Преслитэй харьцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Трамп өөрийгөө Элвис Преслитэй харьцуулжээ

Трамп өөрийгөө Элвис Преслитэй харьцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт /2018.11.26/ рок-н роллын хаан Элвис Преслигийн төрөлх нутаг Миссиссиппигийн сонгогчидтой уулзах үеэрээ өөрийгөө Элвис Преслитэй андуурмаар адилхан залуу байсан хэмээн ярьсан байна.

Тэрбээр “Намайг залуу байхад шаргал үстэй л болохоос Элвис Преслитэй үнэхээр адилхан гэж хүмүүс ярьдаг байсан. Та нар итгэж байна уу? Би үүнийг үнэхээр сайхан магтаал гэж боддог” гэж  хэлжээ.

Түүнийг ийнхүү сайрхан ярьсны дараагаар цахим сүлжээнд Трампыг Элвистэй харьцуулсан зургууд олноор нийтлэгдэж эхэлжээ. Элвис Преслигийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээ олонтаа илэрхийлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх Чөлөөний Одонг рок-н роллын хаан Элвис Преслид нөхөн олгосон билээ.

Эх сурвалж: Graceland

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж