Назарбаевын экс хүргэн амиа хорлосон уу?

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Назарбаевын экс хүргэн амиа хорлосон уу?

Рахат Алиев

 

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэн байсан Рахат Алиев Австрийн шоронд нас барсныг Вена хотын албаныхан мэдээллээ. Австрийн албаныхны мэдээлж буйгаар Рахат Алиев дүүжилж, амиа хорлосон гэнэ.

 

Рахат Алиев нь арванхоёрдугаар сараас хойш Австрийн шоронд хоригдож байжээ. Австрийн Засгийн газар Рахат Алиевыг Казахстанд шилжүүлэн өгөхийг удаа дараа татгалзсан аж. Тэрээр 2007 онд Казахстаны Нурбанкны хоёр албан тушаалтныг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн аж. Тус банкны албан тушаалтнууд 2007 онд ор сураггүй болж, дөрвөн жилийн дараа цогцос нь олджээ. Казахстаны албаныхан Рахат Алиевыг хүн хулгайлдаг бүлэглэлийг ашиглан төрийн эргэлт хийхийг санаархсанд буруутган эчнээгээр 40 жил шоронд хорих ялаар шийтгэсэн аж.

 

Рахат Алиев нь Австри дахь Казахстан улсын Элчин сайд, Казахстаны хүчний байгууллага болон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байжээ. Рахат Алиев, Назарбаевын том охин Дарига нар 2008 он салсан бөгөөд хоёр хүүтэй гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж