Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчилнэ

Аж үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсгийнхэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа аж.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд төрөөс багагүй дэмжлэг үзүүлж ирсэн. Үр дүнд нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо 40 мянгад хүрсэн аж. Гэхдээ олон жижиг үйлдвэрүүд ижил төрлийн бараа үйлдвэрлэж, хоорондоо өрсөлддөг нь хөгжилд нь саад болж буй юм байна. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас дээрх жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгтгэж, хүчээ нэгтгэн зах зээлд өрсөлдөх боломжийг бодлогоор дэмжиж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд шинэчлэн боловсруулж байгаа хуульд жижиг дунд үйлдвэрийг бичил, жижиг, дунд хэмээн ангилахаар тусгаад буй аж. Тодруулбал, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг бичил бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь мэргэшсэн ажилтантай, тоног төхөөрөмжтэй, илүү үйлдвэржсэн үйлдвэрүүдийг хамруулах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж