Залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ЭЕРЭГ ЦЭНЭГ” манга номын нээлт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар инновацийн төвд боллоо.
"Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал 2” нөлөөллийн компанит ажил НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байна.
Энэхүү компанит ажлын хүрээнд гаргаж буй "ЭЕРЭГ ЦЭНЭГ" манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд номын нээлтийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.
Нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Хитакара болон нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд манга номын аудио танилцуулгыг хийж, оролцогчдын дунд номын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв “Хөөрхөн зүрх” ТББ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ