Өдөрт олон цагийг гал тогоонд зогсож өнгөрөөнө гэдэг хэтэрхий залхуутай биш гэж үү? Хоолыг хурдан бас амттай хийхийн тулд та заавал мэргэжлийн тогооч байх шаардлагагүй. Харин дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр та гал тогоонд өнгөрүүлэх цагаа хэмнэх боломжтой юм.
ГОЙМОНГ ЧАНАХААСАА ӨМНӨ УСАНД ДЭВТЭЭ
Гоймонг буцалгахын өмнө хэдэн цаг, эсвэл орой унтахаасаа өмнө усанд хийж дэвтээвэл, дараа нь ганцхан минут буцлаад л таны гоймон бэлэн болно гэсэн үг.
СОНГИНО ШАРАХДАА “BAKING SODA” ХЭРЭГЛЭХ
Сонгино шарахдаа бага зэрэг “baking soda” хийвэл түлэгдэхгүй байхаас гадна биежиж, илүү хурдан шарагдах болно.
БЯСЛАГИЙГ ТАСАЛГААНЫ ХЭМД ХАДГАЛАХ
Тасалгааны хэмд байсан бяслагийг үрүүлээр үрэхэд илүү бага хугацаа шаардагдах болно.
ТӨМСИЙГ ХУРДАН АРИЛГАХ АРГА
Арилгах төмсөө буцалж байгаа усанд 30 секунд байлгаж гаргаад, цэв хүйтэн усанд хийнэ. Ганцхан минутын дараа төмсөө гаргаж ирээд, хутга хэрэглэхгүйгээр, маш хурдан бас цэвэрхэн арилгах боломжтой. Өөр нэг арга бол төмсийг давстай усанд 15-20 минут байлгаад, арилгах юм.
ХҮНСНИЙ НОГООГ ХУРДАН БОЛГОХЫН ТУЛД ХИЙЖҮҮЛСЭН УС ХЭРЭГЛЭХ
Ногоог шарж болгох үедээ жирийн ус биш хийжүүлсэн ус хийвэл илүү хурдан болдог. Учир нь хийжүүлсэн усны био карбонат нь хүнсний ногооны целлюлозыг хурдан задалж, ногоог богино хугацаанд болгодог байна. Хийжүүлсэн ус ногоог илүү хурдан болохоос гадна өнгийг нь ч илүү сайхан харагдуулдаг.
ГОЙМОН ЧАНАХ УСАНДАА ДАВС ХИЙХ
Энэ нь гоймонг илүү амтлаг болгохоос гадна түргэн болгоход ч нөлөөлдөг байна.
ХАЙРУУЛЫН ТАВГАА БҮРЭН ХАЛААСНЫ ДАРАА ХООЛОО ХИЙЖ ЭХЛЭХ
Та хоол хийхээр хэчнээн яарч байсан ч хайруулын тавгаа бүрэн халахыг нь заавал хүлээх хэрэгтэй. Сайн халаагүй хайруулын тавагт хийвэл халааснаас хамаагүй илүү их цаг зарцуулахаас гадна хүнсний материалыг тань хайруулын тавгийн ёроолд наалдах болно.
ХУТГАА ЗӨВ БАРИХ
Долоовор хуруугаа хутганыхаа дээгүүр тэнийлгэж байрлуулах нь аюултайгаас гадна таны гарын хөдөлгөөнийг илүү удаашруулах болно. Харин хутганы ирний доод хэсэгт эрхий хуруугаа нэг талд, нөгөө талд нь долоовор хуруугаа өөд өөдөөс нь харуулж байгаа мэт байрлуулах хэрэгтэй. Эхэндээ эвгүй санагдаж байж болох ч ингэж барьж сурснаар та гарын хөдөлгөөнөө илүү сайн хянаж, хурдан хөдөлгөх боломжтой төдийгүй аюулгүй юм.
Мөн эдгээрээс гадна гал тогооны дахь эд зүйлс, хоолны амтлагч болон материалуудаа эмх цэгцтэй байлгах хэрэгтэйн дээр хутга, үрүүл гэх мэт хэрэгслүүдээ иртэй байлгаснаар гал тогоонд өнгөрүүлэх цагаа хэмнэх боломжтой.
Эх сурвалж: Brightside.me
Холбоотой мэдээ