Зөвхөн 2017 он гэхэд л 87 мянга орчим эмэгтэй бусдын гарт амиа алдсаны бараг талаас илүү хувь нь ойр дотнын хэн нэгэн эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гарт амиа алдсан байна гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газрын тайланд дурджээ. Эндээс үзвэл өдөрт дунджаар 137 эмэгтэй ойр дотнын хүмүүсийнхээ гарт амь үрэгдэж байна гэсэн үг юм.
“Гэр бүлийн орчин эмэгтэйчүүдийн амиа алдах хамгийн гол орчин болж байна. Үүний зэрэгцээ тэдний амиа алдаж буй шалтгааны дийлэнх хувийг хүйсийн тэгш бус байдал буюу эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл, ялгаварлан гадуурхалт, тогтсон ёс жаяг гэх мэт зүйлс эзэлж байна” хэмээн уг тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Өдөрт амиа алдаж буй 87 мянган эмэгтэйн 30 мянга нь нөхөр эсвэл хамтран амьдрагчийнхаа гарт, 20 мянга орчим нь хамаатан садан, төрсөн ах дүүгийнхээ гарт амиа алдсан байдаг байна.
Эмэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ гарт амиа алдах магадлал дэлхийн хэмжээнд 100 мянган эмэгтэй тутамд 1.3 хувь байгаа бол Африкт 3.1 хувь, Америкт 1.6 хувь, Азид 0.9 хувь, Европт хамгийн бага буюу 100 мянгад 0.7 хувь байна. Харин 2017 онд ойр дотнынхоо хүний гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн тоогоор Ази тив тэргүүлж, нийт 20 мянган Ази эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ