Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Спортын төв ордонд боллоо. Энэ барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, .Р.Пүрэвдагва, улсыг харцага Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Харин улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нарын хүчитнүүд зодоглосонгүйд үзэгчид тэднийг үгүйлэнгүй байсан юм.

Гэхдээ барилдаан тун сайхан болж үзүүштэй барилдаан олон гарсан байна. Энд онцлоход энэ сарын эхээр болсон Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийн түрүү, үзүүр бөх улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Анар нар дөрвийн даваанд таарч тун гоё барилдаан харуулав. Тэд нэлээд удсан тул барьц сонгох болоход Д.Анарын талаар барьц авч тэр харцагыг хоёр дахь удаагаа шороодуулав. Мөн энэ даваанд улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага М.Бадарч нарын барилдаан бас л үзэгчдийг уулга алдуулж байлаа. Тавын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын начин Д.Анарыг амлан барилдсан. Тэгэхэд мөн л начингийн аз таарсан уу, барьц сонгоод арсланг хаялаа. Тэгвэл зургаагийн даваанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж хоёрын барилдаан хамгийн гоё уран мэхийг харуулж Ц.Содномдорж арслан Э.Оюунболдод хав даруулчихсан байснаа ямар ч барьцгүйгээр суганд нь эргээд дороо хийчихлээ. Ингээд улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар үзүүр, түрүүнд үлдээд гарьд давж төрт ёсны нэгэн барилдаанд түрүүлсэн юм.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж