Өнөөдөр Чингисийн талбай дээр хэсэг хүмүүс сайн дурын суулт хийсэн юм. Тэд сайн дурын суултаа долоо хоног үргэлжлүүлэх бөгөөд өдөр бүр 11.30-14.00 цаг хүртэл Чингисийн талбайд суулт хийх юм байна.
Талбай дээр суулт хийж байгаа хүмүүсээс ямар шалтгааны улмаас суулт хийх болсон талаар тодруулахад: "Үзэл бодлоо илэрхийлэхийн тулд суулт хийж байна. Монгол Улс маань бидэнд хэрэгтэй байна. Ард иргэд залуучууд минь ухаараад Монголоо авч үлдэцгээе" хэмээн суулт хийж байгаа маркетинг менежментийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлсэн юм.
Мөн Хан-Уул дүүргийн иргэн н.Ганзориг хэлэхдээ: "Би үзэл бодлоо илэрхийлэхийн тулд сайн дураараа суулт хийж байна. Сүүлийн үед газар нутаг минь сүйдэж дуусч байна. Би хойч үедээ энд Монгол Улс байсан гэж яримааргүй байна. Би хойч үедээ овоолсон шороо биш ариун нандин газар нутгаа үлдээмээр байна. Бас төрийн албан хаагч болон төрийн том албан тушаалтай хүмүүст хандан идэж уухаа болиочээ хэмээн хэлмээр байна" гэсэн юм.
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД
Б.БИЛЭГ