Жек Ма Коммунист намын гишүүн мөн гэдэг нь батлагдлаа | News.MN

Жек Ма Коммунист намын гишүүн мөн гэдэг нь батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Жек Ма Коммунист намын гишүүн мөн гэдэг нь батлагдлаа

Жек Ма Коммунист намын гишүүн мөн гэдэг нь батлагдлаа

Хятадын цахим худалдааны Алибаба группыг үүсгэн байгуулагч, тус улсын хамгийн алдартай хөрөнгөтнүүдийн нэг Жек Ма Хятадын Коммунист Намын /ХКН/ гишүүн гэдгийг ХКН-ын төв хэвлэл даваа гаригт /2018.11.26/анх удаагаа зарлажээ.

Жек Маг Хятадын Засгийн газартай ямар холбоотой тухай хардлага тасардаггүй байсан ч ихэнх хүмүүс түүнийг төрөөс ангид нэгэн гэж үздэг байсан. Тэрбээр өмнө нь улс төрийнхөн,  Засгийн газартай харилцахдаа “Тэдэнд дурлаж болох ч гэрлэж болохгүй” гэсэн зарчим баримталдаг хэмээн ярьж байжээ.

ХКН-ын төв хэвлэлд Хятад улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 хүний жагсаалтыг гаргахад тэдний дотор Жек Ма багтсан байсан ба түүнийг ХКН-ын гишүүн хэмээн онцолсон байна. Гэхдээ хэзээ ХКН-д гишүүнээр элссэн тухай огт дурдаагүй аж. Өөрөө ч энэ тухайгаа ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.  Алибаба группыг анх нээлттэй компани болоход ХКН-д харьяалагддаг нэгэн компани хувьцааг нь ихээр худалдан авч байсан гэх мэдээлэл байдаг юм байна.

Түүнийг ийнхүү ХКН-ын гишүүн мөн гэдгийг зарласан нь Коммунист нам, Си Жиньпиний засаглалын нөлөө салбарт бүрт тэр тусмаа эдийн засгийн салбарт хүчтэй нөлөөтэй гэдгийг харуулахыг зорьсон үйлдэл байлаа гэж ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-27 106.102.128.23

Али баба компани угаасаа л мөнгө хийх зорилготой Хятадын төрийн компани ш дээ. Хувийн хэвшлийг дэмжих хууль дүрмээ зөрччих гээд байгаа болохоор л Жэк Ма гэдэг этгээдийг захирлаар нь ажиллуулж 100 хувь хувийн компани шиг харагдуулж байсан юм.

Avatar

Зочин 2018-11-27 103.26.194.110

Hend hamaa yuni gishiuun baih ni.

Avatar

Жэк Ма ялна 2018-11-27 58.108.90.214

Энэ нөгөө асашорюг бялба нүддэг xyжаа байх шив дээ, баахан балбуулчАад дараа нь хүзүүнд нь гулгаа массаж хийж өгсөн байх шүү…

Avatar

Зочин 2018-11-27 24.111.109.182

Дараа нь сумогийнхон шиг хамтаад усанд орж хамаг юмыг нь угааж арчиж,зүлгэж өгөө байлгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж