Хятадын цахим худалдааны Алибаба группыг үүсгэн байгуулагч, тус улсын хамгийн алдартай хөрөнгөтнүүдийн нэг Жек Ма Хятадын Коммунист Намын /ХКН/ гишүүн гэдгийг ХКН-ын төв хэвлэл даваа гаригт /2018.11.26/анх удаагаа зарлажээ.
Жек Маг Хятадын Засгийн газартай ямар холбоотой тухай хардлага тасардаггүй байсан ч ихэнх хүмүүс түүнийг төрөөс ангид нэгэн гэж үздэг байсан. Тэрбээр өмнө нь улс төрийнхөн, Засгийн газартай харилцахдаа “Тэдэнд дурлаж болох ч гэрлэж болохгүй” гэсэн зарчим баримталдаг хэмээн ярьж байжээ.
ХКН-ын төв хэвлэлд Хятад улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 хүний жагсаалтыг гаргахад тэдний дотор Жек Ма багтсан байсан ба түүнийг ХКН-ын гишүүн хэмээн онцолсон байна. Гэхдээ хэзээ ХКН-д гишүүнээр элссэн тухай огт дурдаагүй аж. Өөрөө ч энэ тухайгаа ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Алибаба группыг анх нээлттэй компани болоход ХКН-д харьяалагддаг нэгэн компани хувьцааг нь ихээр худалдан авч байсан гэх мэдээлэл байдаг юм байна.
Түүнийг ийнхүү ХКН-ын гишүүн мөн гэдгийг зарласан нь Коммунист нам, Си Жиньпиний засаглалын нөлөө салбарт бүрт тэр тусмаа эдийн засгийн салбарт хүчтэй нөлөөтэй гэдгийг харуулахыг зорьсон үйлдэл байлаа гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: РОЙТЕРС
Холбоотой мэдээ