Бодлогын хүүг 11 хувьд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Монголбанкнаас өнөөдөр /2018.11.27/ мэдээлэл хийж, бодлогын хүүг 11 хувьд хүргэж байгаагаа зарлалаа.  Энэ оны есдүгээр сард төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 10 хувь болгон бууруулж байсан юм. Харин хоёр сарын дараа нэгж хувиар өсгөж байгаагаа Монголбанкны Мөнгөний зөвлөлөөс тайлбарлахдаа "Хэдийгээр эдийн засаг сайжирч байгаа ч дотоод хүчин зүйлүүдээс болж бодлогын хүүг нэмэх шаардлагатай болсон"-той холбон тайлбарлалаа. Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд өсч, өнөөдрийн байдлаар 2612 төгрөгтэй тэнцээд байгаа юм.  Валютын ханшийг хязгаарлах гол арга бол мөнгөний хатуу бодлого. Гэхдээ бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсдөг сөрөг талтай.

Н.БАЯРТСАЙХАН: 2016 онд эдийн засгийн өсөлт саарсан, инфляци биш дифляци болчихсон байсан. Бид хоёр жил ажилласан. Эдийн засгийн өсөлт сайжирсан. Зээлийн хүү буурсан. 22 хувиас 18 хувь болсон. Ажилгүйдэл буурч, ажлын байрны тоо нэмэгдсэн. Эдийн засагт нааштай гэрэл гэгээтэй үзэгдэл гарч байна. Гэхдээ эдийн засагт эрсдэл үүсч байна. Энэ нь гадаад зах зээлтэй холбоотой. Экспортын хэмжээ хязгаарлалт хийхээр нөхцөл үүслээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газар яаралтай арга хэмжээ авах байх. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмсэн. Цаашдаа ч нэмнэ гэдгээ зарлалаа. Үүнтэй холбоотойгоор хөгжиж байгаа бүх орны зах зээлээс хөрөнгө гадагшлах урсгал явагдаж байна. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгтийг өгөөжийг нэмэгдүүлэх талаар улс орон арга хэмжээ авч байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах арга гэж харах хэрэгтэй. Ханшийг тогтворжуулахын тулд аль ч орны төв банк авч хэрэгжүүлдэг үндсэн хэдэн арга байдаг. Нэгдүгээрт төв банк оны эхнээс 979 сая ам.долларын интервенци хийсэн байна. Нөгөө арга нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэх. Бодлогын хүү нэмнэ гэдэг иргэд, аж ахуйн нэгжийн гар дээр байгаа хөрөнгийн чөлөөт эх үүсвэрийг төв банк үнэт цаас гаргаж худалдаж авдаг аргыг олон орон хэрэглэж байна. Зүүн Азийн улс орнууд ОХУ хүртэл бодлогын хүүгээ нэмлээ. Арилжааны банкаас олгох зээлийн хүүд мэдээж, тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бодлогын хүүг нэг хувиар нэмэхэд аж ахуйн нэгжид олгодог зээлийн хүү 0.3 хувиар өсдөг. Зээлийн хүүд нөлөөлнө, гэхдээ эдийн засгаа бодоод ийм арга хэмжээ авлаа. Эдийн засаг төвөгтэй байгаа учраас арванхоёрдугаар сарын хуралдаанаа наашлуулж ийм шийдвэр гаргалаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж