Оюутолгой сая тонн баяжмал экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Оюутолгой сая тонн баяжмал экспортолжээ

Хоёр жилийн өмнөөс буюу 2013 оны долдугаар сараас “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн бөгөөд сар шинийн өмнөхөн нэг сая тонн баяжмалыг экспортлоод байгаа юм байна. Энэ бол маш том амжилт хэмээн “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй онцолсон байна. Өнгөрсөн онд “Оюу толгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийжээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж