Бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хоригложээ

Бага ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хоригложээ

Энэтхэгийн шинээр томилогдсон Хүний хөгжлийн сайд ажлаа авсан даруйдаа нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхийг хориглож, сурагчдын цүнхний жинд норм тогтоох шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн тус шийдвэрийг улс орон даяар яаралтай хэрэгжүүлж эхлэхийг удирдлага болгосон аж.

Мөн багш нар нь сурагчдаас нэмэлт ном, материал авчрахыг шаардах эрхгүй болсон байна. Ингэснээр сурагчдын цүнх илүү хөнгөн болж, тогтоосон нормын дагуух жинтэй цүнх үүрэх боломжтой болж байгаа юм. Сурагчдын цүнхний жингийн нормыг дараах байдлаар тогтоожээ:

  • Нэг болон хоёрдугаар ангийн хүүхдийн цүнх 1.5 килограммаас
  • Гурваас тавдугаар ангийн хүүхдийн цүнх 2.5 килограммаас
  • Зургаагаас аравдугаар ангийн хүүхдийн цүнх 5 килограммаас ихгүй байх ёстой байна.

Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газар арваннэгдүгээр сарын эхээр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “аз жаргалын хичээл”-ийг оруулсан байна. Тус хичээл нь сурагчдад үлгэр, түүх ярих, бясалгал хийх зэргээр оюун санааг нь цэгцэлж, хүүхдийг сэтгэл санааны хувьд дэмжих зорилготой гэнэ. "Аз жаргалын хичээл" дээр гэрийн даалгавар, шалгалт гэдэг ойлголт байхгүй юм.

Эх сурвалж: Indiatoday.in

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж