Цагаан ордны цусан улаан гацуур

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Цагаан ордны цусан улаан гацуур

Цагаан ордны цусан улаан гацуур

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өчигдөр /2018.11.26/ Цагаан ордны зул сарын чимэглэлийг цахим ертөнцөд дэлгэжээ. Цагаан ордонд аль хэдийн зул сарын уур амьсгал орсон бөгөөд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл нь тэдгээр “цусан улаан” гацуур моднууд юм.

Цагаан ордны зүүн жигүүрт 40 улаан гацуурыг байрлуулсан төдийгүй бусад хэсгийн чимэглэлд ч улаан өнгийг ихээр ашигласан нь олон хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж байна. Тухайлбал, ордны бусад хэсэгт нийт 23 гацуур модыг байрлуулсан бөгөөд тэднийг 14 мянган улаан өнгийн тоглоом, туузаар чимэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн тамган дээр байх улаан зурааснууд нь хүч чадал, эр зоригийг бэлгэддэг тул зул сарын чимэглэлийг ч бас улаан өнгөөр дагнах болсон хэмээн тэргүүн хатагтай тайлбарласан байна.

Харин цахим орчинд хүмүүс Цагаан ордны чимэглэлийг сүнсний баяр шиг, хар дарсан зүүд шиг, муу ёрын гэцгээж байна.

Цагаан ордны энэ жилийн зул сарын чимэглэл нь “Америкийн баялаг” гэсэн сэдэвтэй гэнэ.

Тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордны зул сарын чимэглэлд өөрийн эхлүүлсэн “Be Best” хэмээх кампанит ажлаа ч сурталчлаад авчээ. Тухайлбал, гацуур модноос өлгөсөн тоглоом, хананы чимэглэл болон туузууд дээр “Be Best” хэмээн бичсэн байна. Тус кампанит ажил нь залуучуудын хар тамхины хэрэглээ болон цахим орчин дахь дарамт, хүчирхийллийг эсэргүүцэх хөдөлгөөн боловч дүрмийн алдаатай бичигдсэн нэрээсээ эхлээд л олны дургүйцлийг хүргэж байгаа аж.

Эх сурвалж: TIME

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж