Д.Урианхайн бүтээлүүдийг 10 боть болгон эмхэтгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Д.Урианхайн бүтээлүүдийг 10 боть болгон эмхэтгэжээ

Д.Урианхайн бүтээлүүдийг 10 боть болгон эмхэтгэжээ

Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч билээ. Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бий болгосон түүний шүлэг, зохиол нь гүн сэтгэлгээний, дахин давтагдашгүй байдаг. Тэрбээр өчигдөр /2018.11.26/10 боть номынхоо нээлтийг Black box театрт хийлээ.

Эхний хоёр ботид нь нь яруу найраг, гурав, дөрөвдүгээр ботид жүжиг, долдугаар боть хүртэл хүүрнэл зохиол, есдүгээр боть нь “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, 10-р боть нь “Учрахуй, хагацахуй” роман нь багтсан байна. Удахгүй эдгээр арван ботийг номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх аж.

Дашрамд дурдахад, эдгээр бүтээлийг эмхэтгэн, 10 боть болгон хэвлэхэд Монгол Улсын дөрөв дэх  ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж