“Хайрыг нөхнө” уулзалтаар Тайвань эмч нарт талархлаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

“Хайрыг нөхнө” уулзалтаар Тайвань эмч нарт талархлаа илэрхийллээ

“Хайрыг нөхнө” уулзалтаар Тайвань эмч нарт талархлаа илэрхийллээ

Тайванийн Ноордхофф сан, Чангэнг эмнэлэг болон Монгол улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв энэ сарын 23-ны өдөр “Хайрыг нөхнө” уулзалтыг зохион байгууллаа. Энэ нь Тайванийн эмч нар уруул, тагнайн эмгэгтэй монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс заслын эмчилгээ хийсний дараах талархлын уулзалт байсан юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээний багийн тэргүүлэх эмч Г.Аянга эмнэлгийг төлөөлж Тайванийн эмч нарын багт өргөмжлөл гардуулсныг Линкоу Чангэнг эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Луо Лун Жоу эмч гардан авсан юм.

Луо эрхлэгч хэлсэн үгэндээ “Монгол хүүхдийн төлөө үйлчлэх боломж гарч дахин ирсэндээ баяртай байна. Уруул, тагнайн эмгэгийн мэс засал нь олон тасаг хамтарч хийдэг цогц эмчилгээ бөгөөд цаг алдалгүй хийх шаардлагатай төдийгүй удаан хугацааны туршид хяналтад байх хэрэгтэй байдаг. Есөн жилийн хүчин чармайлтын үр дүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдгөө бие даан мэс заслаа хийх бүрэн чадамжтай болсон ба хэрвээ эмнэлгийн тоног төхөөрөмж хангалттай бол илүү чанартай үйлчилгээг хүргэх боломжтой” гэлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээний багийн тэргүүлэх эмч Г.Аянга Тайваний эмчилгээний багт өргөмжлөл гардуулж байна

Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь дэлхий даяар төрөлт багасч байгаа өнөө үед Монгол улсын хүн ам тасралтгүй өсч буй нь маш бахархалтай хэрэг, Тайванийн Ноордхофф сан, Чангэнг эмнэлгүүд уруул тагнайн эмгэгтэй хүүхдэд хандсан орчин үеийн эмчилгээний аргачлалыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амжилттай нэвтрүүлж, олон хүүхдэд аз жаргал бэлэглэлээ гэсэн юм. Мөн тэрбээр хүүхэд бол гэр бүл бүрийн, нийгмийн, улс орны үнэт эрдэнэ бөгөөд уруул тагнайн эмгэгтэй хүүхэд цаг алдалгүй бүх талын хараа хяналт шаардлагатай бөгөөд “Онцгой хүүхдэд онцгой хайрыг өгөхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэсэн юм.

Тайванийн Ноордхофф сан 1989 онд байгуулагдсан ба 2010 оноос эхлээд Монгол улстай хамтран ажиллаж уруул тагнайн эмгэгийн мэс заслыг 170 гаруй өвчтөнд хамтран хийсэн. Сангийн зүгээс Монголын эмч эмнэлгийн ажилтнуудад Тайванийн Чангэнг эмнэлгийн уруул тагнайн эмгэгийн аргачлалыг сургахад тусалсан ба өнөөг хүртэл Монголоос 13 эмч сургалтад хамрагдсан байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж