Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд зохион байгуулж буй Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьат зүтгэлтэн Ц. Нацагдорж, З.Хангал Б.Шарав Ц. Чинзориг, Ч.Сангидорж нарын симфони найрал хөгжимд зориулсан уран бүтээлийн түүвэр концерт хоёрдугаар сарын 26-нд 19.00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглогдох ажээ.
Тоглолтод дуучин С. Баттулга, Д. Бурмаа, Б. Долгормаа, С.Нямбаяр, Т.Отгонбаяр, П.Өнөржаргал, Б Дэлгэрбаяр нарын уран бүтээлчид оролцох бөгөөд сор болсон хөгжмийн бүтээлүүдийг хөгжим судлаач С.Буянхишигийн тайлбартайгаар үзэгчдийн хүртээл болгох юм байна.
Б.ЭНХ