Нүүрс тээвэрлэгчдэд анхаарахгүй бол өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэгчдэд анхаарахгүй бол өлсгөлөн зарлана

Нүүрс тээвэрлэгчдэд анхаарахгүй бол өлсгөлөн зарлана

Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран өнөөдөр /2018.11.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэж байгаа аж. БНХАУ-ын тал нүүрс татан авалтаа эрчимжүүлсэн гэж мэдээлж байгаа ч өмнөхөөсөө дээрдээгүй урт цуваа хэдэн арван км үргэлжилж байгаа.

Үүнээс болж, жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд орж буй аж. Үндсэндээ хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэлт хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа гэнэ. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ.

Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэгийнхэн 100 гаруй км алхаж, 500 жолоочтой биечлэн уулзаж, нөхцөл байдлын судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар архины хамааралтай болж, сэтгэл гутралд орж, амь насаа алдаж, ар гэр нь хүнд стресст орж байна. Мөнгө төгрөг олохоосоо илүү их хохирлыг тэр хүмүүс амсаж байна. Энэ бол зөвхөн 13,000 жолоочийн асуудал биш, түүний цаана 40-50 мянган хүний асуудал. Жолооч нар аюултай нөхцөлд ажиллаж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Иймээс Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж буй аж. Үүнд: Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай бүх уурхай хамтран тээвэрт явж буй жолооч нарыг дулаан байр, халуун хоол хүнсээр хангах

Сул зогсолттой холбоотойгоор нэг удаагийн рейсний мөнгийг олгож, гэртээ харих боломжийг бүрдүүлэх

Засгийн газар холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын Түр зөвлөл байгуулж, арваннэгдүгээр сарын 31-ний дотор өргөтгөсөн уулзалт зохион байгуулах

Засгийн газар жолооч нарын асуудлыг анхааралдаа авч, Гадаад харилцааны яаманд үүрэг өгч, иргэдийн эрхийг хамгаалах Консулын газрыг хилийн цаана нээх зэрэг асуудлуудыг багтаажээ.

Засгийн газар дээрх шаардлагыг хүлээн авч, 13,000 жолоочид анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалахгүй бол төрийн бус байгууллагууд суулт хийж, өлсгөлөн зарлана гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж