МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/ хуралдаад Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Мөн УИХ-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэж үзсэн ч 35 гишүүн гарын үсэг зуржээ. Засгийн газрыг тогтвортой байлгах талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар мэдээлэл хийв.
Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаас дурдсан. Мөн УИХ-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэж үзжээ. Гэвч 35 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороог даргалах тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, гарын үсэг зураагүй байна. Харин УИХ-ын гишүүн Б.Батзориг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа тул гарын үсэг зураагүй аж. Гэхдээ дээрх хоёр гишүүн Засгийн газрыг тогтвортой байна гэж үзэж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.
- Т.Аюурсайхан
- Х.Баделхан
- Сү.Батболд
- О.Батнасан
- Б.Баттөмөр
- Х.Болорчулуун
- Ж.Ганбаатар
- Ц.Гарамжав
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Жавхлан
- Г.Занданшатар
- Х.Нямбаатар
- Ц.Нямдорж
- М.Оюунчимэг
- Л.Оюун-Эрдэнэ
- Ш.Раднаасэд
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумъяабазар
- А.Сүхбат
- Д.Тогтохсүрэн
- Ч.Улаан
- Н.Учрал
- Ч.Хүрэлбаатар
- Д.Цогтбаатар
- Н.Цэрэнбат
- С.Чинзориг
- Л.Элдэв-Очир
- Б.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
- Н.Энхболд
- Ө.Энхтүвшин
Холбоотой мэдээ