Ким Жон Уны “энхийн бэлэг” гөлөглөжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны “энхийн бэлэг” гөлөглөжээ

Ким Жон Уны “энхийн бэлэг” гөлөглөжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  солонгосын хойгт энх тайвныг цогцлоох болон хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхийн бэлгэдэл болгон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хоёр нохойг явуулж байсан билээ.

Сонгган, Гоми гэх тус ноход нь Солонгосын Пунсан гэх ховор үүлдрийн анчин нохой юм. Тэднийг өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Панмунжом тосгон дахь хоёр улсын хилээр нэвтрүүлсэн байна. Харин ирснээсээ сар гаруйхан хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 8-нд  Гоми гурван эм, гурван эр гөлөг гаргажээ.

“Гоми анх бидэн дээр ирэхдээ хээлтэй байсан бололтой. Хоёр Солонгосын харилцаа ч бас энэ нохой шиг үржих болтугай” хэмээн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Твиттертээ бичжээ. Нохойг гөлгөлсний маргааш нь БНСУ хойд Солонгос руу 20 тонн мандарин илгээсэн билээ. Өмнө нь Хойд Солонгосын удирдагч ч бас Өмнөд рүү хоёр тонн мөөг явуулж байсан юм.

Солонгосын удирдагчдын хувьд нохой нь эв найрамдлын бэлэг тэмдэг байсаар ирсэн бөгөөд өмнөх үеийн удирдагчид ч бас хэд хэдэн удаа бие биедээ нохой бэлэглэж байсан юм.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж