УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр C-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, нам доторх хагарал тэмцэл, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд энэ үеэрээ хадны завсар хавчуулагдсан Халиунаа болсноо дуулгалаа. Тэрбээр намын удирдлага болоод гишүүддээ хандан “Амиа биш намаа бод. Намаа биш улс орноо бодъё. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. Намын гишүүд ч зарчимтай болъё” гэх санал хэлсэн аж. Гэвч энэхүү үгнээсээ болж, Засгийн газрын гишүүд,УИХ-ын гишүүдэд ад үзэгдэх болсон төдийгүй намынхаа гишүүдийг зарчимтай бай гэж хэлснийхээ төлөөнөөс намаа муухай харагдуулсан буруутан болж, хаданд хавчуулагдсан Халиунаа болжээ.
Халиунаа 3 тэрбумын үнэтэй байранд амьдардаг. Байраа худалдан авахын тулд өмнөх таван өрөө байраа худалдсан, эхнэрийнхээ компанийг зарсан, хадам нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол үлдсэнийг нь зээл төлж, барагдуулж байгаа гэсэн шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ