Олон улсын Фонографийн холбоо 2014 онд дэлхий дахинаа туурвисан уран бүтээл нь хамгийн их зарагдаж, хит болсон хөгжмийн зохиолчоор АНУ-ын нэрт дуучин Тайлор Свифтийг нэрлэлээ.
Тус холбооноос мэдээлснээр өнгөрсөн жил худалдаанд гаргасан цомгийн борлуулалт, дууг нь татаж авсан байдал, хандалт зэргийг нарийн тооцсоны эцэст энэ удаагийн дүнг гаргасан байна.
Свифт 2014 онд АНУ-ын хөгжмийн хит чартуудыг тасралтгүй өнгөлж байснаас гадна зөвхөн Америкт ч биш, Герман, Япон, Их Британи зэрэг орнуудын хөгжмийн чартуудын эхний тавд эрэмблэгдэж байжээ. Харин хоёрдугаарт 2013 онд шилдгээр шалгарч байсан “One Direction” хамтлаг бичигдсэн бол гуравдугаарт Их Британийн Эд Ширан, дөрөвдүгээрт Coldplay, тавдугаарт AC/DC тус тус нэрлэгдсэн байна. Дашрамд дурьдахад 2009 онд тэнгэрт хальсан домогт дуучин попын хаан Майкл Жэксон зургадугаарт бичигджээ.
Шилдэг 10:
1. Тайлор Свифт
2. One Direction
3. Эд Ширан
4. Coldplay
5. AC/DC
6. Майкл Жэксон
7. Пинк ФлоёPink Floyd
8. Сэм Смит
9. Кэти Перри
10. Бейонсе
Т.АНУ