Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Лифтний эмч

Жоу Хонюнь энэ жил 42 настай. Тэрбээр Хүнань мужийн Жанжяжиэ Үлинюань байгалийн үзэмжит бүсийн Байлон лифтний шатны засварчин. Энэ ажлаа 18 жил тасралтгүй хашиж буй. Жоу Хонюнь багийнхнаа удирдан өглөө, орой хоёр удаа өндөрт гарч, цахилгаан шатныхаа аюулгүй ажиллагаанд үзлэг шалгалт хийж хэвшжээ. Үүний зэрэгцээ аюулгүй байдлын унтраалга, тосны хоолойн хавхлага, цахилгааны шугам, олсны элэгдэл зэргийг нэг бүрчлэн шалгана. Ийн шаардлагатай тохиолдолд гэмтлийг засаж янзалдаг аж.

Энэ олон жилийн туршид тэрбээр хамтран ажиллагсадтайгаа 335 метр өндөр цавчим хадан хясаан дээр ажиллаж, лифтээр зорчих аялагчдын аюулгүй байдлыг хангаж, лифтний эмч хийж байна.
Сонирхуулахад, Байлон тэнгэрийн шатыг 1999 оны есдүгээр сард барьж эхэлсэн бөгөөд 180 сая юанийн хөрөнгө оруулалтаар 2002 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулжээ. Энэ нь дэлхийн амжилтыг тэмдэглэдэг Геннисийн номонд “Хамгийн өндөр гадаах лифт” хэмээн бичигдсэн, байгаль болон хүний гараар бүтээсэн байгууламжийн төгс хослол юм.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж