МАН-ын 10 гишүүн Удирдах зөвлөлийн хуралд суухгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

МАН-ын 10 гишүүн Удирдах зөвлөлийн хуралд суухгүй гэв

МАН-ын 10 гишүүн Удирдах зөвлөлийн хуралд суухгүй гэв

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/өнөөдөр 10.00 цагт хуралдах тов зарласан. Тэгвэл УЗ-ийн зарим гишүүд удирдлагууддаа хандаж шаардлага хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь тогтоогдож байгаа. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан ийм хүмүүс УЗ-ийн хуралд оролцож, санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү шаардлагад нэр бүхий 10 гишүүн гарын үсэг зурсан. Бидний шаардлагыг  биелүүлсэн тохиолдолд УЗ-ийн хуралд сууна.

Мөн тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу танк, зэвсэг өгөөд явлаа. У.Хүрэлсүх зэвсэгт бослого хийхээр бэлдэж байна гэх утга бүхий мэдэгдлийг чуулганы танхимд хэлсэн. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэдээллийг үгүйсгээд, Л.Энх-Амгалан гүтгэж байна гэсэн юм.

Иймд өнөөдрийн хэвлэлийн хурлаар Л.Энх-Амгалан гишүүн өөрийгөө худлаа яриагүй гэдгийг онцоллоо. Тэрбээр “Батлан хамгаалах яамны албан ёсны вэб сайт дээр байсан мэдээллийг чуулганы танхимд хэлсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа зэвсэг, техник бэлэглэсэн. Тэр дундаа 20 танк бэлэглэсэн юм байна лээ. Надад Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ “Та танк гэж хэллээ. Танк биш нисэх онгоц юм шүү. Хоёр улсын батлан хамгаалах гэрээний хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Та УИХ-ын чуулган дээр залруулна уу” гэсэн. Би УИХ-ын чуулган дээр залруулна гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-МАН-ын УЗ 29 гишүүнтэй. Үүнээс одоо 13 гишүүнтэй хуралдаж байх шиг байна. УЗ-ийн зургаан гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш болтол УЗ-ын хуралд суухгүй. Өнөөдөр УЗ-ийн хурлаар Засгийн газрыг огцруулах асуудал болон, ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой шийдвэр гарах байх.  ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн хамаарал бүхий компани нь тогтоогдсон.

МАН-ЫН УЗ-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН ГИШҮҮДИЙН НЭРС:

  • Л.Энх-Амгалан
  • С.Бямбацогт
  • Ж.Мөнхбат
  • Г.Мөнхцэцэг
  • Д.Оюунхорол
  • О.Содбилэг
  • Д.Хаянхярваа
  • А.Цогзолмаа
  • Ж.Эрдэнэбат нар юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж