"2019 онд хотын төвийн захиргааны байгууллагын байрыг худалдана" | News.MN

"2019 онд хотын төвийн захиргааны байгууллагын байрыг худалдана"

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

"2019 онд хотын төвийн захиргааны байгууллагын байрыг худалдана"

"2019 онд хотын төвийн захиргааны байгууллагын байрыг худалдана"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн 2019 оны төсвийг НИТХ-ын дарга С.Амарсайханд өнөөдөр /2018.11.27/ өргөн барилаа.  Төсвөөс гадна 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө,  нийслэлийн өмчөөс хувьчлах объектын жагсаалт, концессын зүйлийн жагсаалт зэргийг өргөн барьсан юм. Энэ үеэр хотын дарга Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Нийслэлийн ирэх жилийн төсвийн онцлогийг тодотгохгүй юу?

-Хуульд заасан хугацааны дагуу НИТХ-д тодорхой баримт бичгүүдийг өргөн барилаа. Нийслэлийн төсвийн төсөл нь УИХ дээр хэлэлцэх хоригтой холбоотойгоор нэлээд удааширсан. Гэвч Сангийн яамтай тохиролцсоны дүнд төсвийг боловсруулсан. Ирэх 2019 оны төсөв нь хэд хэдэн зүйлээр онцлог.

Нэгдүгээрт, төсвийн орлого нэлээд шахуу төлөвлөгдсөн. Нийслэлийн төсвийн орлого хүн амын орлогын албан татвараар бүрддэг. Үүнтэй холбоотойгоор нэлээд шахуу төлөвлөсөн. Зарлагын хувьд цалин хөлсний нэмэгдлийг тооцсон. Бусдаар бол урсгал зардлыг аль болох хэмнэх, илүү зардал гаргахгүй байх тал дээр нэлээд хичээж ажилласан. Төсөвт байгууллагуудын зардлыг 2018 оныхтой адил байлгана.

Гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал. Бидний 2018 онд тавьсан зорилт нь Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хангамжийг хэвийн болгох. Сүүлийн 20-иод жил сургууль цэцэрлэгийн хангамжийн асуудлыг ярьж байгаа ч үүнийгээ иж бүрэн байдлаар шийдэхээр УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаад сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр болсон. Ингээд өнгөрсөн жил баригдсан 100 гаруй цэцэрлэг, 100-гаад сургуулийн барилгын ажлыг 2019 онд гүйцээнэ.

Хоёрт, Улаанбаатар хотыг хүн амьдрахад хамгийн ээлтэй хот болгоно. Энэ хүрээнд явган хүний замын тохижилтыг сайжруулж, зам, талбайг чөлөөлж, иргэн дугуйгаар, явганаар зорчиход аюулгүй хот болгохыг зорьж байгаа. Хотын гэрэлтүүлэг ногоон байгууламж зэрэгт анхаарал хандуулж, нэлээд хэмжээний мөнгө төлөвлөсөн.

-Татвар нэмэгдэх үү?

-Хот өөрөө татвар тогтоох эрхгүй. Гэхдээ ямар ч татвар, хураамж нэмэгдэхгүй.

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухайд, хэчнээн газрыг дуудлага худалдаагаар худалдах вэ?

-Улаанбаатар хотод газрын асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс бид ямар газрыг иргэн, аж ахуйн нэгжид хэр хэмжээний газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, дуудлага худалдаагаар худалдах, хэдэн төгрөгийн орлого олох зэргээ дэлгэрэнгүй тооцоолсон.

-Харин хэчнээн объект хувьчлах вэ?

-Хувьчлах объектын тухайд хотын төр захиргааны байгууллагыг шинэ байр руу нүүлгэхтэй холбоотойгоор хотын төвд байрлаж байгаа захиргааны байгууллагын байрыг худалдаад тэр мөнгөөр нь шинэ захиргаа барина. Ингэснээр Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдол буурах томоохон арга хэмжээ  болно. НИТХ, Засаг даргын тамгын газар, захиргааны 33 агентлаг хотын зах руу нүүнэ. Он гарангуут дуудлага худалдаа явуулна.

-Концессоор хэдэн объект барих вэ?  

-Концессын хуульд 2016 онд өөрчлөлт орж, нийслэлд барих, шилжүүлэх концессын жагсаалт хийхийг хориглосон. Өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн концессын зүйлийн өрөө төлж дуусгасан. Ер нь концессоор юу барих ёстой вэ гэдэг нь чухал. Тиймээс зайлшгүй төр, хувийн хэвшил хамтран хийх объектыг барих ёстой. Энэ үүднээс 10 гаруй объект оруулсан. Эдгээр нь барих, ашиглах, шилжүүлэх жагсаалт байгаа. Үүнд стадион, томоохон хурлын танхим, шарил хадгалах газар зэрэг багтаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bypxgd,tejt-ay/pr/kom 2018-11-27 96.69.189.11

xashaand chini opjee,y/a/

Avatar

Зочин 2018-11-27 64.119.16.56

ЭНЭ НОВШНУУД ЯАРМАГИЙН ДЭНЖ ДЭЭР ТАНСАГ ОФФИС БАРЬЖ БАЙНА. УТААНААС ЗУГТААД НҮҮХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ БАЙРЫГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ШИНЭ ДАРХАН ХУУЧИН ДАРХАН ГЭДЭГ ШИГ ХУУЧИН УБ ШИНЭ УБ ГЭХ БОЛЖЭЭ.

Avatar

8900 1098 2018-11-27 66.181.188.78

,хорооны алслагдсан цэгүүдэд хэсгийн ахлагч бүхий эмнэлэгийн цэгүүд байгуулья.хороонд байгаа орон тоог арай ачаалалтай болгож,хэсгийн эмнэлэг дээрхи ахмадуудын босоо оочир,нялхас хүүхдүүдийн орилоо,уйлааныг дариу цэгцлэх чухал байна шүү???цагийн тариа,физик эмчилгээ,шинжилгээний лаброторитай болгое.хааяа хурал хиидэг иргэний танхим гэх хорооны заалыг өрхийн эмнэлэгт өгье.хорооны ажлыг ахмадуудаар бүр хагас цалин өгч хийлгэх хэрэгтэй.хороонд ахмадууд л ханддаг шүү дээ?

Avatar

зочин 2018-11-27 103.57.93.175

хаана ч хотын зөхиргаа хотын төвдөө байх юм аа.төвийн газар дахин олдохгүй-маш үнэтэй шүү. захиргааны байр багадаагүй ,дотор нь суугаа хүн нь ихдээ бна шүү

Avatar

99190498 2018-11-27 202.126.89.23

☘️☘️☘️🔑🔑🔑БЗД,12-Р ХОРООЛОЛ, 6-Р ХОРОО, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ЗАМЫН УРД ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРСОН НИЙТ 204 АЙЛЫН 16 ДАВХАР ХОС БЛОК HIGH APARTMENT, 46-92mkv 2-3 ӨРӨӨ ЦОО ШИНЭ БАЙР ХУДАЛДАНА.МӨН 155,10&183,40 МКВ ПЕНТХАУС.☎️📞99190498
☘️☘️☘️🔑🔑🔑СМАРТ ГАРАЖТАЙ./$16000/
🛎ҮНЭ:3950000₮

Avatar

Зочин 2018-11-27 202.21.106.112

Хотын төв байрыг зараад тэр мөнгөарөө яармагт байр барьж орно гэж яриад байх юм, та нараас очиж авах үйлчилгээг дагаад чармагийн зам дахиад түгжрэл үүснэ,.Одоо яармагийн зам түгжрээд байхад дэмий юм мөрөөдөж суухаа боль. Яармаг орчим олон хороололууд сүндэрлэн босож байхад түгжрэлийг сааруулана гэж буруу яардагаа боль

Avatar

Зочин 2018-11-27 202.126.89.237

МУЛТРАХААСАА НААНА ЯАГААД ЮМ ХУДАЛДАХ ГЭЭД БАЙНАА !!! СЭЖИГТЭЙ БАЙНА ШҮҮ !!!

Avatar

XAPAAT 2018-11-27 96.69.189.11

BAIP XUDALDAJ BOLOXGYIEE,XOISHLUUL.

Avatar

ZOCHIN 2018-11-27 59.153.87.16

ХОТЫН ЗАХИРГААГ МАЙХАН ЯРЬЖ БАЙГААД ӨӨРСДИЙН ЭЗЭМШИЛД ОЙРТУУЛЖ ҮНЭД ОРУУЛЖ БАЙГААГ ЧИНЬ ОЛОН ТҮМЭН ХАРЖ БАЙГАА Ш ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж