Шинжлэх ухааны ололт амжилтаар дүүрэн Мягмар гаригийн өглөө

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны ололт амжилтаар дүүрэн Мягмар гаригийн өглөө

Шинжлэх ухааны ололт амжилтаар дүүрэн Мягмар гаригийн өглөө

АФРИКИЙН УЛС ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ГЭЖ БАЙНА

Этиоп улс энэ жилдээ багтаан анхны сансрын хиймэл дагуулаа хөөргөхөөр болжээ. Нийт найман сая ам.долларын өртгөөр бүтэж байгаа тус хиймэл дагуул хөөргөх ажилд БНХАУ-аас зургаан сая ам.долларыг нь хандивласан байна. Хиймэл дагуулыг Хятадаас хөөргөх ч удирдлага болон хяналтын хэлтэс нь Этиопт байрлах юм. Хиймэл дагуул хөөргөх ажлыг Этиопын Аддис Абабагийн их сургууль хариуцан хийж байгаа бөгөөд тэдний мэдээлснээр тус хиймэл дагуул нь цаг агаарын ноцтой үзэгдлүүдийг урьдчилан харах, цаг уурын өөрчлөлтийн тухай мэдээлэл цуглуулах үүргийг гүйцэтгэх ажээ.

Этиоп улс сансар судлалыг хөгжүүлэх, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд 2016 онд “Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн институт”-ыг байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн сард хиймэл дагуулын асуудлаарх дэлхийн чуулга уулзалтыг зохион байгуулах, түүний судалгаа шинжилгээний томоохон төвийг байгуулах гэж байгаагаа зарласан.

Хиймэл дагуулын технологи  илүү хямд, овор хэмжээ нь жижиг болсноор Этиопоос гадна Египет, Кени, өмнөд Африк, Марокко зэрэг улсууд шинжлэх ухаан, технологи мөн цэрэг армийн салбараа хөгжүүлэх зорилгоор хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрийг эхлүүлснээ зарласан байна.

НАСА АНГАРАГ ГАРИГТ ХҮРСЭН НЬ

АНУ-ын сансар судлалын агентлагийн “Insight” сансрын төхөөрөмж зургаан сарын турш 480 сая километр замыг туулсны эцэст өчигдөр /2018.11.26/ Улаан нүдэн буюу Ангараг гариг дээр газардлаа. Тус төхөөрөмжийн зорилго нь Ангараг гариг дээрх бодисууд, гариг хэрхэн бүрэлдэн тогтсон мөн газар доорх геофизик шинж чанаруудыг судлах зорилготой. Судалгааны ажил ойролцоогоор хоёр жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. “Insight” төхөөрөмжийн Ангараг гараг дээр амжилттай газардаж буй бичлэгийг дэлхий даяар шууд дамжуулан үзжээ.

Өмнө нь 2012 онд НАСА-аас тандалтын төхөөрөмжийг Ангараг гариг руу илгээж байсан. Мөн 1997 онд “sojourner” гэх хөлгийг илгээн Ангараг гариг дээр амжилттай газардуулсан ч хэсэг хугацааны дараа алга болж байв.

ХЯТАДУУД ХҮНИЙ ГЕНИЙГ ЗАСВАРЛАН, “ХҮҮХЭД” ГАРГАН АВЧЭЭ

Хятадын эрдэмтэд дэлхийн анхны “гений засвар” хийсэн хүүхдүүдийг гарган авсан байна.

Судалгааны ажлыг удирдсан профессор Хэ Жиан Күигийн хэлснээр, ихэр охидыг үр хөврөл тогтсон цагаас нь эхлээд ДОХ-ын халдвар авхуулахгүйн тулд генийг нь өөрчлөх ажлыг хийсэн гэв.

Генийн өөрчлөлт хийх нь ургийг удамшлаар дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Харин зарим мэргэжилтнүүд урагт генийн өөрчлөлтийг хүчээр хийх нь тухайн хүүхдэд болон түүнээс төрөх хүүхдүүдэд сөрөг үр дагавартай хэмээн үздэг байна. Эрдэмтэд өмнө нь үр хөврөл дээр генийн өөрчлөлтийг хийж байсан ч хүүхдийг урагт нь бойжуулан төрүүлсэн тохиолдол энэ анхных юм байна.

Стэнфордын их сургуулийн Хятад эрдэмтэн Хэ Жиан Күигийн генийг нь өөрчилсөн ураг нь ихэр охин байжээ. Тэрбээр охидын CCR5 гэдэг генийг нь устгаснаар ДОХ-ын халдвар авахаас нь сэргийлсэн төдийгүй цаашдаа ч ДОХ-ын халдвар авахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн байна..

Хүний генийг өөрчлөхийг оролдож байсан өмнөх туршилтуудад ихэвчлэн өндөр IQ-тай хүүхэд гарган авах, эсвэл нүдний өнгийг нь өөрчлөх оролдлогуудыг хийж байсан бол Хэ Жиан Күи хэмээх эрдэмтэн хүүхдийг удамшлын өвчнөөс ангижруулах зорилгоор тус судалгааг хийж, амжилттай болсноороо онцлог юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж