Brother брэндийн албан ёсны нээлт Монголд | News.MN

Brother брэндийн албан ёсны нээлт Монголд

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Brother брэндийн албан ёсны нээлт Монголд

Brother брэндийн албан ёсны нээлт Монголд

Хэвлэх төхөөрөмжийн салбарт 100 гаруй жилийн турш тэргүүлсээр ирсэн Brother брэнд Монголд үүд хаалгаа нээлээ.

Brother брэнд нь дэлхий даяар 44 бүс нутагт үйл ажиллагаа явуулах 52 худалдааны төлөөлөгчийн газартай бөгөөд 53 дахь албан ёсны төлөөлөгчөөр “Нэкст электроникс” ХХК ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тэргүүлэгч брэндийн принтер, сканер, хор, дагалдах хэрэгслийг өрсөлдөхүйц үнээр санал болгож байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нэкст группийн ерөнхий захирал Л.Чулуунболд компанийн шинэчлэлийн талаар дурдаж, энэхүү шинэчлэлийн эхлэл болгож Нэкст электроникс Brother брэндийн 53 дахь албан ёсны төлөөлөгч болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Brother брэндийн бүс хариуцсан маркетингийн менежер Аарон Ван “Brother брэнд бол гэр ахуйн хэрэглээний энгийн төхөөрөмжөөс авхуулаад бизнест зориулсан тусгай төхөөрөмжийг хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэдэг. Бид үргэлж харилцагчийнхаа талд байж, хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгодог.” гэлээ.

Үйл ажиллагааны үеэр зочид танхимын 4 буланд байрлах Brother брэндийн сканер, принтер, шошго хэвлэгч зэрэг төхөөрөмжүүдтэй танилцан стикер наалгаж, сугалаат хөтөлбөрт оролцсон бөгөөд азтай 3 зочин Brother брэндийн 3 төрлийн хэвлэх төхөөрөмжийн эзэн боллоо.

Brother брэндийн бүс хариуцсан маркетингийн менежер Аарон Ван эхний хонжворыг нь гардуулж байгаа нь

 

Эхний азтан дараагийн азтаныг тодруулж, бэлгийг нь гардуулж өгсөн нь сугалааны хамгийн сонирхолтой хэсэг байв.

Брэндийн нээлтийн үйл ажиллагааны үеэр үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг болон “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн ялагч Ц.Энгүүн нар ирж ая дуугаа өргөлөө.

Brother брэнд танд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон нэг үйлдэлт энгийн принтерээс эхлээд оффисын хэрэгцээнд бүрэн тохирсон хэвлэх, хувилах, сканердах, факсдах олон үйлдэл бүхий хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн принтерүүдийг санал болгож байна.

Та дэлхийд тэргүүлэгч брэндийн хэвлэх төхөөрөмжийг Brother брэндийн албан ёсны борлуулагч Нэкстийн бүх салбар болон онлайн худалдааны www.next.mn сайтаар худалдан авах боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДЭРМЭЭ 2018-11-27 202.70.42.102

МАНАЙХАН НЭГ СОНИН ХҮМҮҮС ШҮҮ. ДАНДАА СӨРӨГ БАЙХ ЮМ. ЮУ ХҮСЭЭД БАЙДАГ НЬ ОЙЛГОМЖГҮЙ. ЭДНИЙХ БАС ГАЙГҮЙ БАЙХ ШИГ БАЙГААН. ГЭХДЭЭ БИ ЭДНИЙХЭЭС ЮМ АВЧ ҮЗЭЭГҮЙ. НОМИН ШИГ ХУЛХИДАХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

Avatar

зочин 2018-11-27 202.70.42.102

энэ яг японых мөн үү. хятадын юм авчраад худлаа зараад байгаа ш дээ манайхан

Avatar

Зочиэ 2018-11-27 202.70.42.102

woooooooooooowoooooo

Avatar

Зочин 2018-11-27 106.186.208.29

Японы хэвлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани

Avatar

Дорж 2018-11-27 202.70.42.102

Brother ni iim turliin buteegdehuun l baidag um uu. Uur baihgui yu. Hurgugch TV eneter

Avatar

БИ 2018-11-27 202.70.42.102

SAY HAR BAASAN GARIGT ENE BARAA NI BAIHGUI BAISAN SH DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж