МАН-ын УЗ: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

LiveМАН-ын УЗ: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын УЗ: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
11 : 44
2018-11-27

МАН-ын УЗ: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/ маш товчхон хуралдлаа. МАН-ын УЗ нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзэж байгаагаа УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдсэн юм. Дээрх гишүүдээс санал авахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын УЗ-д хүргүүлсэн байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УЗ-д суухгүй гэдгээ мэдэгдэв.

Гэсэн ч дээрх 10 гишүүний оролцоогүйгээр нэр бүхий 13 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргажээ. Тэд эхлээд Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар намын хорооны дарга хэвээр үлдсэн байна.

Хоёрт, нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай.

10 : 27
2018-11-27

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2018.11.27/ 10.00 цагт товлогдсон. Одоогоор эхлээгүй байна. Хурлаар Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж