Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэзээ эхлүүлэх вэ? | News.MN

Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэзээ эхлүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэзээ эхлүүлэх вэ?

Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэзээ эхлүүлэх вэ?

Учир мэдэх хүмүүс дугаартайгаа шилжих үйлчилгээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт нэвтрэхгүй байгаа асуудлын цаана энэ салбарын монополь компаниудын лобби үйлчилж байгаа гэлцдэг юм билээ. Үгүй бол яагаад холбогдох хууль, журмыг нь УИХ-аар баталж өгөөд, дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулах шийдвэрийг нь Засгийн газраас гаргасаар  байхад хэдэн жилийн турш энэ үйлчилгээ хэрэгжихгүй, сураг алдарсныг ХХЗХ-ны дарга Г.Чинзориг өөрийн биеэр чуулганы хуралдаанд ирж тайлбарлах ёстой болжээ. Учир нь Засгийн газрын зүгээс Харилцаа, холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэгдэхээр болоод байгаа. Өмнөх хүчин төгөлдөр болж баталгаажсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж шинээр хуулийн төсөл оруулж ирснийг нь ч гишүүд шүүмжилж байсан.

Харилцаа холбооны салбарт зохион байгуулагддаг аливаа форум, семинаруудад оролцохдоо салбар хариуцсан дарга нар нь байнга л технологийн ололт дэвшилтэй хөл нийлүүлэх шаардлагатай байгаа тухай, олон улсын жишгээс хоцрохгүй байхыг номлож, онолдож явдаг. Гэтэл хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олон улсад хэдийнэ нэвтрүүлээд энгийн асуудал болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө холбогдох хуулийг нь батлахдаа хангалттай л ярьсан, сонссон. Гэтэл аль нэг монополь компанид дугаартайгаа барьцаалагдсан хэрэглэгчдээ ч боддоггүй, хуулиа ч үл тоож байгааг нь харахул юун шударга өрсөлдөөний зарчим ярих. Шинэ технологи гэж том том ярих боловч ажлаа хийдэггүй гунигтай жишээг Засгийн газар, ХХЗХ хэзээ эцэс болгох вэ?

Уг нь дугаартайгаа шилжих “Mobile number portability” гэх энэ үйлчилгээг нэвтрүүлвэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар сайжирч, шинэ соёл төлөвшин бий болж, харилцаа холбооны салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гардаг болохыг гадаад улс орнууд баталчихсан л байгаа юм.

Монголд эдийн засгийн ямар үр дүн авчрах вэ гэдгийг ч олон улсад нэр хүнд бүхий “NERA  консалтинг” компанийн боловсруулсан аргачлалаар үр өгөөжийн тооцооллыг хийж үзсэн байдаг. Ингэхэд тус үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр арван жилийн хугацаанд хэрэглэгчдэд 212.3 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний өгөөж авчрах боломжтой гэсэн дүн гарсан байна. Дагаад гар утасны хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ч боломжтой гэнэ. Хамгийн чухал нэг асуудал бол тус үйлчилгээ нэвтэрснээр “Үндэсний сүлжээ” буюу “Nation roaming” үйлчилгээг ч мөн ашиглах боломжтой болох аж. Энэ нь “А” операторын хэрэглэгч сүлжээгүй болсон үед “Б” операторын сүлжээг ашиглаж болно гэсэн үг.

Сая чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Болд “Гурван жилийн өмнө Харилцаа холбооны хууль батлахдаа гар утасны дугаар бол иргэний өөрийнх нь өмч юм аа гэж дэлхий нийтийн ойлголтын үүднээс авч үзсэн. Аль нэг үүрэн телефоны операторын барьцаалагдсан үйлчлүүлэгч байх нөхцөлийг халж хууль гаргасан шүү. Гэтэл одоо болтол хэрэгжүүлэхгүй юм. Үүрэн холбооны компаниудаасаа болоод байгаа юм уу, төрөөсөө болоод байгаа юм уу. Төрийн байгууллага нь үүнийг хийхийг хүсэхгүй, үүний цаана лобби үйлчлээд байна уу, цаашдаа энэ хуулийг хэзээ хэрэгжүүлэх юм” хэмээн хатуухан асуусан ч чуулганы хуралдаанд оролцсон холбогдох мэргэжилтнүүд хариулт болохуйц зүйл нэгийг ч хэлж чадсангүй бөөрөнхийлөөд өнгөрч байна лээ.

Ийм нөхцөлд төрийн байгууллагууд үүрэн холбооны компаниудын лоббид автаад байгаа эсэхийг хуулийн байгууллагууд нэн яаралтай анхаарлаа хандуулж шалгахаас өөр гарц үлдсэнгүй дээ.

Н.АНАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХАХА 2018-11-27 45.117.32.3

" дугаартайгаа шилжих “Mobile number portability” гэх энэ үйлчилгээг нэвтрүүлвэл хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар сайжирч, шинэ соёл төлөвшин бий болж, харилцаа холбооны салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил гардаг болохыг гадаад улс орнууд баталчихсан л байгаа юм." ЭНЭ БАС САЙХАН ш****г ГАР БАЙНА ШҮҮ ХАХА. УЯРТАЛ НААЖЭЭ

Avatar

иргэн 2018-11-27 193.138.52.161

ХХМТГ-ын дарга Чинбат, ХХЗХ-ы дэд Сэрээдорж, өмнөх ХХЗХ-ы дарга Адъяасүрэн нар л гацаасан учир нь Unitel, Mobicom компаниудын ашиг сонирхолыг хамгаалж байгаа гэж ойлгогдож байгаа

Avatar

1 2018-11-27 202.131.228.167

Harilzaa holboonii zohizuulah gazar, Medeelel harilzaa holbooniii agentlaga gej 2 yuch hiideggui 2 gazar ban tatan buulguul tarrhiin esvel ajil hiideg humuus avaachij taviul taarna

Avatar

Зочин 2018-11-27 202.126.89.233

Хуулаи хэрэгжүүпж чадахгүи байгяя
төрийн апван хаагчийг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-11-27 202.55.188.40

Ene uilchilgee mash heregtei baina, Mobicom arai l shuldag shuu

Avatar

aasaaa 2018-11-27 27.123.214.2

XXЗХ ees vniin tarifiin togtootson um chn

Avatar

Zochin 2018-11-27 202.179.27.39

Dugaartaigaa shiljbel mobi dampuurna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж