Буэнос Айрест энэ сарын 30-нд болохоор товлогдсон “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хийх уулзалт санхүүгийн зээлд нөлөөлөх болно. БНХАУ-ын улс төр судлаач Чэнь Фенгинг “Тэдний яриа хоёр орны хоорондох худалдааны маргааныг шийдвэрлэх сүүлчийн боломж” гэжээ. Мөн зарим мэргэжилтэн Цагаан ордон АНУ-ын стратегийн давуу тал нь БНХАУ худалдааны тэнцвэргүй байдлаас үүдсэн асуудлын хариултыг өгч чадахгүй байгаад оршиж байна гэв. Мөн худалдааны дайн нь БНХАУ-ын эдийн засагт богино хугацааны сөрөг үр дагавар учруулах нь тодорхой байна гэжээ. Хятадын эдийн засгийн өсөлтийн амжилтын төвшин нь 2009 оноос 6.5 хувь хүртэл буурсан . Энэ жил III улирлын үзүүлэлт мөн буурчээ. Эдийн засгийн микро, макро үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчид тэдний ирээдүйн хөрөнгө оруулалтандаа санаа зовж эхэлснийг нотолж байна. Мөн Хятадын хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа орнуудын хандлага муу байгааг харуулж байна. Түүнчлэн мөнгөний ханш суларсан нь бас таатай биш гэжээ. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн байдал ч үүнтэй төстэй.Тухайлбал, тус улсын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийг заадаг голлох S&P 500 хувьцааны үзүүлэлтээр 2011 оны есдүгээр сараас өнгөрсөн аравдугаар сарыг хүртэл алдагдалтай явж ирснийг том сүйрэл гэж үзжээ. Мөн энэ сард “Насдак” хөрөнгийн биржийн үзүүлэлт есөн хувиар буурсан нь 2008 оны арваннэгдүгээр сараас хойш бүртгэгдээгүй том сүйрэл гэж “CNN Business” суваг мэдээлэв. Мөн АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар Аргентинд уулзахаар төлөвлөснөө утсаар ярьж баталсан энэ үетэй давхацсан нь жирийн тохиолдол байж болох юм гэв. Ингэснээр хөрөнгийн биржийнхэн тэднийг Буэнос Айрест хийх уулзалтын үеэр гэрээ байгуулж тохиролцоонд хүрч болно гэж үзэж байна. Харин БНХАУ-ын Олон улсын гадаад харилцааны дэлхийн эдийн засгийн академийн мэргэжилтэн Чэнь Фенгинг худалдааны дайны мөргөлдөөнийг шийдвэрлэх магадлал бага. Гэхдээ дараагийн хэлэлцээрийн үеэр асуудлыг шийдвэрлэх суурийг тавибал уулзалт амжилттай болно гэв. Мөн “АНУ БНХАУ-д илүү их шаардлага тавих нь тодорхой. Учир нь худалдааны салбарт тэнцвэргүй байдал байгаатай холбоотой” гэж ярьжээ. Тэрээр “БНХАУ АНУ-д ганцаарчилсан хөнгөлөлт үзүүлэхгүй гэж үзэж байгаа юм. Бид их хүчин зүтгэл гаргасан. Иймээс зарим эерэг үр дүнд хүрэх ёстой. Хоёр орны тэргүүн нарын хийх дараагийн харилцан яриа өндөр төвшинд болно. Түүнчлэн мөргөлдөөнийг сайжруулах эцсийн боломж болохыг” онцолллоо. Мөн бусад мэргэжилтэн Чэнь Фенгингтэй адилхан Буэнос Айрест ерөнхийлөгч Дональд Трамп, Ши Жиньпинийн хийх уулзалт нь талууд хоёр орны худалдааны маргааныг зохицуулах зам руу хөтлөх эцсийн боломж гэж харж байгаа юм. Харин ингээгүй тохиолдолд хөрөнгийн биржүүд удаан хугацааны уналтад бэлдэх ёстой болж байна. Мөн тэдний хооронд хийх уулзалт амжилттай болоход нөлөөлөх нэг шалтгаан нь Бээжинтэй энэ асуудлаар гол маргалдаж байгаа Вашингтоны намын төлөөлөгч, Дональд Трампын худалдааны зөвлөх Питер Наварро энэ хэлэлцээрт оролцохгүй юм байна.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ