Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн 9-р сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон билээ. Тэрхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн оролцсон анхны тэмцээн байсныг та бүхэнд дахин нэг удаа сануулъя.
Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа 11-р сарын 04-08-ы хооронд Тажикстан улсад зохиогдсон "Токио 2020" зуны олимпын урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтуудад оролцож, том туршлага хуримтлуулсан. Сурсан мэдсэн зүйлсээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудын эсрэг харуулаад ирэхийг хүсэн ерөөе.
БНХАУ – МОНГОЛ 2018.12.01 13:45
ТАЙВАНЬ – МОНГОЛ 2018.12.03
МОНГОЛ – ХОНГ КОНГ 2018.12.05
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО