Орон сууцны хангамж төрөлтөд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Орон сууцны хангамж төрөлтөд нөлөөлж байна

Орон сууцны хангамж төрөлтөд нөлөөлж байна

Иргэд орон сууцаар хангагдсан байх нь төрөлтөд эергээр нөлөөлдөг, яагаад гэвэл өөрийн байртай гэр бүл дахин хүүхэдтэй болох хүсэлтэй байдаг хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татъяна Голикова "Российская газета" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Гэр бүл олон хүүхэдтэй болох боломж нөхцөлийг хангахыг Засгийн газраас зорьж байгаа. Энэ дундаас хамгийн гол, хамгийн чухал нь санхүүгийн хувьд найдвартай байж, өөрийн гэсэн орон сууцтай байх явдал. Орон сууцтай гэр бүл тайван, итгэлтэй байдаг” хэмээн тэр хэлжээ.

Орон сууцны асуудал хөндөгдөнгүүт ипотекийн зээлийн асуудал дагалддаг болохыг тэр онцлон тэмдэглэсэн байна. Ипотекийн зээлтэй гэр бүлд шинэ хүүхэдтэй болох төлөвлөгөө байдаггүй, зээлээ төлсний дараа бүл нэмнэ гэж боддог ч зээлээ төлж дуусахад оройтсон байдаг гэдгийг Ерөнхий сайдын орлогч хэллээ.

Орост төрөлт нэг их нэмэгдэхгүй байгаа ч Еюропын орнуудтай харьцуулахад эерэг дүр зурагтай байгаа юм.

2032 он гэхэд 1990 оны хүн амын цонхны үеэс хамаарч төрөх насны эмэгтэйчүүдийн бараг 25 хувиар буурахаар байгааг Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургадугаар сард сануулж, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж, нөхцөл боломжийг хангахыг Засгийн газарт үүрэг өгсөн. Тухайлбал, шинэ төрсөн хүүхдэд тэтгэмж болгох, хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлийн ипотекийн зээлийн хүүг бууруулах, цэцэрлэг, яслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд цогц арга хэмжээ авахыг сануулсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж