Экс аварга Таканохана эхнэрээсээ салж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Экс аварга Таканохана эхнэрээсээ салж байгаа гэв

Экс аварга Таканохана эхнэрээсээ салж байгаа гэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 22 удаа түрүүлсэн Их аварга асан Таканохана буюу Кожи Ханада эхнэрээсээ салах болсныг түүний ойрын эх сурвалж даваа гаригт /2018.11.26/ мэдээлжээ. 1995 онд Их аварга болсныхоо дараахан телевизийн нэвтрүүлэгч Кэйко Коно гэх эмэгтэйтэй гэрлэж байсан ба тэд одоо гурван хүүхэдтэй.

Өдгөө 46 настай Таканохана энэ 2018 оны аравдугаар Сүмо бөхийн холбооноос халагдсан билээ. Түүний халагдсан шалтгаан нь Их аварга асан Харүмафүжи Д.Бямбадорж болон түүний нутаг нэгт сүмоч Таканоханагийн дэвжээний бөх Таканойва М.Баасандорж нарын хооронд үүсэн ноцтой маргаан байсан юм.

Сүмо бөхийн холбооноос халагдсаных нь дараагаар түүний удирдаж байсан дэвжээний бөхчүүд Чиганоура дэвжээ рүү шилжсэн ч түүний гарын шавь нарын нэг болох 22 настай Такакэйшо маш амжилттай барилдаж ням гаригт /2018.11.25/ Кюүшюү башёг 13 даваатайгаар тэргүүлж түрүүлсэн билээ.

Эх сурвалж: Kyodonews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж