Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр  18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

 

09.00

  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 3 сум, 2 дүүрэгт иргэдийн бүлэг байгуулан ажилласан тайлангаа Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо танхимд танилцуулна. Холбоо барих утас:  9420-2414
  • НЗДТГ-т Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ  даргад өргөн барина

11.00

  • Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой залуучуудад зориулсан анхны "Эерэг цэнэг" манга зурагт номны нээлт HUB INNOVATION CENTER-т болно.
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс утаанд бага насны хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар тоо баримттай мэдээлэл хийж, иргэд, хувийн хэвшлийнхэн хамтарч агаарын бохирдлын хор нөлөөг багасгах алхам хийж буй тухай мэдээлэл өгнө.
  • ОБЕГ-ын Соёлын төвд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 86150069

14.00

  • Төрийн ордны их танхимд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99994712, 95000043

15.00

  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хоёр дахь шатны хурал үргэлжилж байна. Хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал хийнэ

16.00

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Бүгд Найрамдах Австри улсын ЗГ-ын 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссантай холбогдуулан БНАУ-ын элчин сайд мөн салбарын сайдууд төслийн хэрэгжилттэй танилцана. Холбоо барих утас: 99895514

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00

  • Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын хүрээнд Монголын рок поп урлагийн бүх одод, Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэр нэгэн тайзаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.

13.00

  • “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын талаар мэдээлэл хийнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж