Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээгээр өчигдөр /2018.11.25/ нийслэлийн Баянзүрх дүүрэгт байшин нь шатсанаас 65 настай Ц гэх эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага 19:26 цагт онцгойгийнхон хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:31 цагт очиж 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан аж. Гэвч уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эр/ гал түймэрт өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжинд Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 18:27 цагт хүлээн авчээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 18:41 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ