ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй | News.MN

ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

ОХУ Украины хооронд илүү том зөрчилдөөн үүсч магадгүй

ОХУ Крымийн хойгийн ойролцоо явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, дотор нь байсан цэргүүдийг нь ч гэмтээсэн хэрэг ням гаригийн шөнө /2018.11.26/ гарсан билээ. Тус хэрэг нь хоёр улсын харилцаанд дахин хямрал дагуулах үйл явдлын эхлэл болж магадгүй байна.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зүгээс даваа гаригийн өглөө /2018.11.26/ Оросын эргийн хамгаалалтынхан Хар тэнгист явж байсан Украины цэргийн хөлөг онгоцнуудыг хураан авсан бөгөөд тэднийг зогсоохын тулд зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгээ мэдэгджээ.

Холбооны аюулгүй байдлын зүгээс ийм үйлдэл гаргах болсон шалтгаанаа Украины хоёр байлдааны болон нэг зүтгүүр хөлөг онгоц нь ОХУ-ын усан нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх үед анхааруулга өгсөн ч, Украины зүгээс анхааруулгыг  тоогоогүй, үргэлжлүүлэн явсаар байсан гэв. Мөн дотор нь байсан цэргүүдээс гурав нь бэртэл авч, эмнэлгийн  тусламж авсан, амь насанд нь аюулгүй гэв.

Харин Украины хувьд хөлөг онгоц нь хууль зөрчин хил нэвтрээгүй гэсэн бөгөөд ОХУ-ын түрэмгий арга хэмжээг буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэгийг үүний эсрэг арга хэмжээ авахыг уриалж байна.

Крымийн хэрэг явдлын уур амьсгал намжаагүй энэ үед ОХУ, Украины хооронд дахин ийм зөрчилтэй асуудал гарсан нь олон улсын хувьд санаа зовоосон асуудал болоод байгаа юм.

КЕРЧЕНСКИЙН ГҮҮР

ОХУ нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснийхээ дараа нутаг дэсвгэрийнхээ өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон 19 км гүүрийг барьж, ашиглалтад оруулсан билээ. Тус гүүр нь Украины хамгийн чухал боомт байрладаг Хар тэнгис, Азовын тэнгисийг холбон Керчинскийн хоолойн дээгүүр тавигдсан байна. Оросын эх газрыг Крымтэй холбосон гүүрийг барьснаараа ОХУ нь гүүрний ойролцоох усан онгоцны хөдөлгөөнийг хянах эрхтэй болсон аж. Украины гурван хөлөг онгоц ч бас Одессо боомтоос Мариупол боомт орох гэж явсан бөгөөд үүний тулд заавал гүүрэн доогуур гарах шаардлагатай болсон байна.

Европын холбооны зүгээс ОХУ-ын гүүрний доогуур хоёр улсын усан онгоц аль аль нь чөлөөтэй зорчих эрхтэйг сануулан, үүсээд байгаа нөхцөл байдалд талуудыг тайван, энхийн замаар шийдэхийг уриалсан юм. НАТО-ын хэвлэлийн төлөөлөгч Оана Лунжеску, “НАТО Украин улсын бүрэн эрхт байдал болон газар нутгийн халдашгүй дархан байдлыг дэмждэг, тиймээс ч Азовын тэнгис дэх боомт руу чөлөөтэй зорчих эрхтэй” гэжээ.

Тус гүүр нь ОХУ-ыг Крымтэй холбож буй хамгийн дөт зам юм. Гүүр нь өнгөрсөн тавдугаар сард нээгдэн, автомашин, хүнд даацын машиныг явуулж байгаа бөгөөд ирэх жилээс төмөр замыг барихаар төлөвлөж байгаа аж.

ПОРОШЕНКО ЦЭРЭГ ДАЙНЫ ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ БАТЛАХ САНААЧИЛГА ГАРГАВ

Хэрэг явдал гарсны дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко цэргийн өндөр албан тушаалтнуудтайгаа уулзсан байна. Тэрбээр удахгүй цэрэг дайны тухай шинэ хуулийг парламентаар хэлэлцүүлнэ хэмээн мэдээлжээ. Тус хууль батлагдвал иргэний эрх хязгаарлагдаж, төрийн институциуд бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлнэ гэв (deutsche welle). “Бид ийм түрэмгийллийг хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Оросуудын хувьд гурван цэргийг гэмтээсэн гэж байгаа ч Украины тэнгисийн цэргийнхний мэдээлснээр зургаан цэрэг шархадсан төдийгүй Оросуудыг анхааруулах дохио өгөх үед Мариупол боомт руу очих аргагүйгээ ойлгон, Одессо боомт руу буцахаар жолоогоо эргүүлээд, бараг 20 км явсны дараа Оросын цэргүүд халдсан гэв.

НҮБ-ИЙН АЮУЛГҮЙ ЗӨВЛӨЛИЙГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛНА

Уг асуудалтай холбоотойгоор НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийг өчигдөр /2018.11.26/ өглөөний 11.00 цагт яаралтай зарлан хуралдуулсан байна.

ОХУ-ын зүгээс үүссэн нөхцөл байдалд Украиныг буруутгаж байгаа бөгөөд үүнийг нотлох баттай нотолгоо ч байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков ч бас өөрийн Твиттер хуудсандаа Украины зүтгүүр хөлөг онгоцны араас элдэн хөөж байгаа бичлэгийг тавьсан байна. Харин бичлэг тавигдсанаасаа хэдхэн цагийн дараа устсан.

КИЕВ ДЭХ ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ГАДАА ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙНА

Ням гаригийн шөнө болсон хэрэг явдлын тухай сонссон Украины ард иргэд Киев дэх ОХУ-ын ЭСЯ-ны барилгын гадаа жагсаал хийжээ. Өчигдөр /2018.11.26/ болсон тус жагсаалд 150 орчим хүн оролцсон бөгөөд тэдний зарим нь галт бамбар асаан шидсэнээс ЭСЯ-ны нэг машин шатсан байна. “Манай улсын цэргийн хөлөг онгоц руу буудсантай адилхан хариуг барихаар бид энд ирсэн” хэмээн жагсагчид хэлжээ.

ИЛҮҮ ТОМ ЗӨРЧИЛДӨӨН ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

ОХУ, Украины 2003 онд байгуулсан гэрээ дээр бол хар тэнгистэй Керчинскийн хоолойгоор холбогддог Азовын тэнгисийг аль аль нь ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг байна. Харин 2014 оны үйл явдлаас хойш хоёр тал Азовын тэнгисийн асуудалд ихээхэн зөрчилдөөнтэй байх болсон төдийгүй хэрэг дээрээ ОХУ илүү их хяналт тавих болсон юм.

Харин ОХУ-ын улстөрчид Украины Ерөнхийлөгчийг ирэх жил болох сонгуулиар нэр хүндээ өсгөхийн тулд олны анхаарлыг өөр дээрээ татах зорилгоор ийм зүйл хийсэн гэв. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг удахгүй Аргентин улсад болох Их-20-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзуулахад саад хийх санаа агуулсан хэмээн Оросын хэвлэлээр мэдээлж байна.

Украины зүгээс ОХУ-ыг олон улсын эрх зүйг зөрчсөн гэж үзэн, олон улсын хамтын нийгэмлэгийг ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс, Deutsche Welle, BBC, CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-11-27 66.181.160.19

Энэ Орос , бүгдэнтэй нь муудалцаж байдаг , сонин улс юм аа ..

Avatar

Иргэн 2018-11-27 66.181.178.165

Украйн улсыг хараад хийсэн дүгнэлт гэвэл хөрш зэргэлдээх их гүрнүүд ОХУ, БНХАУ-тай Монгол улс туйлын нөхөрсөг найрсаг харилцаатай байх нь чухал юм гэхээр.Оросууд Украйнчууд чинь нэг үндэстэн гэтэл одоо 16-17 зууны үеийн Монголчууд шиг байх юм.Яваандаа учраа ололцох байлгүй дээ.

Avatar

Ovgon 2018-11-27 103.57.93.156

Azoviin tengis bol ou-iin us. 2 ulsad hoyuland ni hamaatai. Getel fashist orosuud ukrainiig turemgiilen ezleh dain odooh zorilgoor ukrainii holog ongotsuudad haldan dovtolloo. Fashist putlereer tolgoiluulsan orosiin fashistuud sonotugei.

Avatar

Ovgon 2018-11-27 103.57.93.156

Kuznetsov niseh ongots teeverlegchni zasvart orj baihad ni orosod 1 baidag shevedees hudaldaj avsan hovdog zasvariin gazart ni osol bolj hovogch zasvariin gazar ni buren jivj, kuznetsoviin tal ni jivsen oroi ni tsuhuij bna gene kkk. Odoo orosod ahij iim zasvariin gazar baihgui tul baildaanii tom ovriin holog ongots, shumbagch ongotsnuudaa zasvarlah bolomjgui bolson gene kkkk. Hoorhii tomrood baidag fashist oros iim hoorhii yadarsan uls shuude kk. baruuniihan 1 puujingiin zarlaga gargasangui kkk.

Avatar

Зочин 2018-11-27 64.119.16.247

Азовын тэнгист орших, Мариуполь боомтод Украйны далайн хөлөг онгоцнууд яаж очихийн тэнэг оросууд

Avatar

Үнэн 2018-11-27 124.158.88.12

Энэ америкчуудын заавраар украйнчуудын зориуд зохион байгуулсан Оросын холбооны улсыг өдөөн хатгасан санаатай үйлдэл.

Avatar

ЭХЛЭЭД ОЙЛГО 2018-11-27 202.179.26.177

ЮКРАЙНЫ ГУРВАН БАЙЛДААНЫ УСАН ОНГОЦ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БҮХ ТӨХӨӨРМЖӨӨ ЗОРИУД УНТРААГААД ОХУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН УСАН ХИЛ ДОТОР ӨДӨӨН ХАТГАЛАГА ХИЙЖ 7 ЦАГ БОЛСНЫ ДАРАА ОРОСУУД САНУУЛАХ ГАЛ НЭЭЖ НЭГ УСАН ОНГОЦЫГ НЬ ШҮРГЭЖ ЗОГСООН ХИЛ ЗӨРЧИГДИЙГ БАРИВЧИЛСАН. ОДОО АНУСЫН ГАР ХӨЛ ПРОЩЕНКО/ЖҮҮД ВАЛЬЦМАН/ ДАЙНЫ ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАХ ГЭЖ БАЙГАА. ИНГЭСЭН ТОХИОЛДОЛД БҮХ СӨРӨГ ХҮЧНЭЭ ДАРАХ, БҮХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ХААХ, СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ, ОУВСАНД ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ГЭХ МЭТ ФАШИСТУУДАД АШИГТАЙ....

Avatar

Зочин 2018-11-27 202.9.43.105

,,Орос та хоёрд Украйнчууд ямар муу юм хийсиймдэ ? . Украйнчууд , ,хувь заяагаа өөрсдөө л шийдье ,, гэсэн шд . Үүнд чинь Орос та хоёр хорсоод байх юу байнаа ..

Avatar

Зочин 2018-11-27 59.153.114.147

ОРОСУУД ЕР НЬ ИХ ХАЯА МУУТАЙ УЛС МАНАЙХААС Л ГЭХЭД УВС АЙМГИЙН ГАЗАР НУТГААС АВЧИХСАН БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ХАВЬ ОЙРОО ШУВТАН ХЭМЛЭЭСТЭЙ. ГҮРЖ, УКРАЙН, ГЭЭД Л ШУВТАН ДЭЭРЭЛХЭНЭ.

Avatar

Zochin 2018-11-27 103.57.93.156

teneg uher, sogtuu orosiin orhidos.

Avatar

ok 2018-11-27 66.181.190.33

орос хужаа америкийг дагасан улс өөдөлсөн түүх би л лав мэдэхгүй байна, ёстой ёрын гурван улс, эргэн тойрныхоо хамаг баялагийг сорж, наанаа хамтдаа хөгжие гэж хуцна ,үхсэнийх нь хамтдаа хөгжидөг юм, хор найруулж, дандааа холион бантангийн хутгана , зүгээр өнгөрсөн түүхээ харчих , би лав орос хужаа хоёрыг дагаад аймаар хөгжисан улс хайгаад олохгүй байна, монголчууд бол швейцарь лугаа хөгжмөөр байхын , үхсэнийх нь том зах зээл хамаг бараандаа гаалийн татвар аймаар тавицан новшийн улсууд

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Швейцарь улс бол колонийн их гүрнүүдийн дээрмийн хөрөнгийг хадгалдаг "дундын хөеө" юм аа. Манайд 2 хөрш маань итгэж хөрөнгөө хадгалуулахгүй.

Avatar

ok 2018-11-27 66.181.190.33

Швейцарь , Швед. Норвеги шиг л монгол улс хөгжих хэрэгтэй байнадээ, луйврын хөрөнгө ч бай юу ч бай, орос хужаа хоёр монголыг өөднө татлаа юу, ирээдүйд яахын л лав мэдэхгүй байна, өнгөрсөн түүхээ харахад бол нээх ч гэрэл гэгээтэй юм харагдахгүй л байна шүү, өнгөн дээрээ үнэн сайхан сайхан юм ярина амьдрал дээрээ дандаа эсрэг зүйл хийдэг , хийсээр байгаа хийх ч болно, ийм аймаар хөрш тээн , оросууд сүүлийн 25 жил монголыг худалдааны хоригт байлгасан , хужаа нар хамтран хөгжинө гэж баахан ярина ,

Avatar

ok 2018-11-27 66.181.190.33

тэгчээд , далай лам , жаахан түүхий эдэн дээрээ боловсруулалт хиймээр байна гээд яриад эхлэнгүүт хилээ хааж тэнэгтэнэ, энэ хоёр улс олон улсын гэрээ конвенцийг дагаж яг мөрддөг билүү, уул нь нэг далайд гарцгүй улсдаа туслаж зам гаргаж өгнө гэж нэг олон улсын гэрээ байдаг шиг санагдаад байх юм, бүхэл бүтэн тусгаар монгол улсыг байнга дарамталж байга юм чинь Украйн бол цаашаа л бна

Avatar

ТЭНЭГ БАЦААНД 2018-11-27 202.179.26.177

ЮУ Ч МЭДЭХГҮЙ ГЭНЭН ТЭНЭГ БАЦААНЫ ХОВ ХООСОН МӨРӨӨДӨЛ БНА Ш ДЭЭ. ХИХИХИ

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Хил зерчсен укрфашистуудыг оросын хилийн тусгайгийнхан хуч хэрэглэн баривчилсан байна. Тэд Крымын гуурийг дэлбэлэх зорилготойгоор тэсрэх бодис их хэмжээгээр авч явсан байна.

Avatar

Зочин 2018-11-27 172.58.140.54

Слава Украине!!! Смерть москалям!

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Сала уронили? Героям сала!!!

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Украйн улс, украйн ундэстэн, украйн хэл соел ч гэж байгаагуй . Зохиомол юм. Оросоор о’крайнье, польшоор украина, монголоор хязгаар нутаг гэсэн уг. Манайхаар бол орос захчингууд л гэх юм уу даа?

Avatar

зочин 2018-11-27 202.21.106.138

Тэнэгт..... Энэ дэхий дээрхи бүх улс , хэзээ нэгэн цагт л бий болсон шдэ.

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Бандерастаны нацистууд хоорондоо Слава Украине!!! Героям слава!!! гэж фашист ёсолгоо хийдэг юм л даа. Юмаа мэдэж байж хүн дуурайж оцгоно за юу, баньд аа.

Avatar

Зочин 2018-11-27 202.72.245.200

ЭНЭ ХОЁР АДИЛДАА АЛИЛ ГОДИЛДОО ГОДИЛ АВИЛГА АЙМШИГААР ДҮҮРСЭН УЛСУУД ХООСОН ГОНШИГНОЛЦОЖ БАЙХААР НЭГ САЙН ДАЙТААД АСУУДЛАА НЭГМӨСӨН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН ГЭНЭН ТЭНЭГҮҮД НЭГИЙГ НЬ МУУЛЖ НӨГӨӨХИЫГ НЬ МУУЛААД СУУХ ЮМ АДИЛХАН ИВАН-ДУРАКУУД Ш ДЭЭ

Avatar

зочин 2018-11-27 202.21.106.138

Эрх чөлөөг эрхэмлэгч Украйнчууд өдөр ирэх тусам л хүчирхэгжиж байна да ..Үнэхээр сайхаан .

Avatar

Зочин 2018-11-27 202.21.106.164

Оросууд энэ тооройг гошногыг нь зад өшиглөмөөр юм.

Avatar

Zochin 2018-11-27 66.181.177.190

Buduuleg arhichin bool garaltai orosuud busdiig taivan bailgaval zohino, ed hurungu erh medel zohidgui hunddeed daadgui humuus shu orosuud!

Avatar

Зочин 2018-11-27 182.160.38.24

барууны янхан украйныг сургаад өгөх хэрэгтэй. энэ доорхи нэг тэмбүү өвчнөө даахгүй ардчилсан өт үхлээ шүү

Avatar

zochin 2018-11-27 203.217.138.2

Орос украйныг нөгөө америктай нь хамт ална шүү дээ. Украйны хамгийн зөв зам бол газар нутгаа аваад америкийн хажууд очих юм.

Avatar

Хх 2018-11-27 202.126.89.241

Булаан эзлэгч дээрэлхүү орос орныг дэлхий улс орнууд ганцаарлуулах хэрэгтэй . Ард түмэн нь хөөрхий

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Чернобылийн АЦС суйрсэн Чернигов мужид Поросенокийн Рошен чихрийн маш том уйлдвэр ажилладаг. Мен president нэртэй масло, майонез, сырь чинь Поросенокийнх юм. Черниговт уйлдвэрлэдэг. Учир нь тэнд татваргуй байдаг. Манай дэлгууруудийн лангуун дээр байгаа iчня гээд молоко, майонез бас л энэ Черниговоос ирдэг.

Avatar

Зочин 2018-11-27 103.9.90.131

xarin tiimee

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Винниц, Николаев, Херсон, Харьков, Сум, Чернигов, Одесс, Запорож мужууд болон Донбасст 1 сарын хугацаатай дайны байдал зарласан тухай фюрер Поросенокийн тушаалыг Дээд Рада дэмжсэн байна.

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Израилын усан хилийг зерчвел усан онгоцыг нь эзэлж аваад нэгийг ч амьд улдээлгуй хутгалж алдаг юм. Саяхны ийм жишээ байна.

Avatar

Зочин 2018-11-27 107.77.173.4

24 декабря 2003 года Россия и Украина подписали договор о сотрудничестве в использовании Азовского моря и Керченского пролива.\n\nВ этом договоре черным по белому было сказано: «Торговые суда и военные корабли, а также другие государственные суда под флагом Российской Федерации или Украины, эксплуатируемые в некоммерческих целях, пользуются в Азовском море и Керченском проливе свободой судоходства».

Avatar

Зочин 2018-11-27 202.131.245.243

Поросенок Вальцман ингэж байж гуржийн Сагсаахай шиг зангиагаа идэх юм болох вий дээ!? Ха ха ха ха ха

Avatar

Зочин 2018-11-27 103.229.123.237

Оросоор тэжээлгэж тэжээлгэж Америкийн хатгаасаар гэнэт зангаа өөрчилсөн гаруудыг ингэж л байх хэрэгтэй. Манайх ч гэсэн ухаантай байх хэрэгтэй. Украйныг ч манайхыг ч Америкууд зүгээр тоглоом болгож байгаа шүү дээ. Агуу Орос, Их Хятад хоёртойгоо л сайхан нөхөрлөх хэрэгтэй. Америкийг хая.

Avatar

Зочин 2018-11-27 202.9.40.110

bitgii huts sogtuu oros mini.samogonoo gudraad hevtej bai.

Avatar

Зочин 2018-11-27 49.0.212.192

Yu ch meddeggui usan teneg mal ve chi. Naad tolgoigoo tsenegleech yum unshij. Tolgoi n bish doodoh n ajilladag teneg novsh ve

Avatar

zochin 2018-11-27 66.181.187.35

tolgoigooch ajilluulna,doodohooch ajilluulna cham shig hoyulaa ajillahaa baichihsan hayagdal bish

Avatar

лхгава 2018-11-27 59.153.87.41

энэ асуудлыг орос украйн хоёр өөрснөөө л шийднэ орсыг энэ дэлхийд айлгах улс байхгүй зүгээрл индэр дээрээс болиоч гэж уриална өөр юу ч хийж чадахгүй боломж ч байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж