Лас-Вегаст “Зууны тулаан” хэмээн нэрлэгдсэн Флойд Мейвезер-Мэнни Пакьяогийн тулаан ирэх тавдугаар сарын 2-нд болохоор тов тогтож, тасалбар ердөө 15 минутын дотор зарагдаж дууссан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тулаанд дэлхий нийтийн анхаарлыг улам татах зорилгоор боксчид ээлжлэн хэвлэлээр ширүүн мэдэгдэл хийдэг, нэг нэгнийгээ өдөөн хатгадаг PR алхмууд эхэлжээ. Флойд Мейвезер үүнийг эхлүүлж, филиппин боксчныг зөвхөн мөнгөний төлөө л рингэнд гарах гэж байгаа тухай хэлсэн байна.
“Би хөрөнгө мөнгаа үргэлж ухаалаг, ашигтай хөрөнгө оруулалтад зориулдаг. Тиймээс миний мөнгө аяндаа л өсч байдаг. Би тулаанаас гадна хөрөнгө оруулалт, хөрөнгөө өсгөх дээр их анхаарал тавьдаг. Гэтэл мэргэжлийн бокст олон залуус өөрийнхөө хүссэнийг биш харин агентынхаа хүссэнийг л хийдэг. Пакьяо үнэн хэрэгтээ надтай тулалдахыг хүсэхгүй байгаа. Түүнд зүгээр л мөнгө хэрэгтэй болохоор тулалдахаар болсон. Харин надад тулаан л хэрэгтэй. Учир нь миний мөнгө минут тутамд тэртэй тэргүй өсч байдаг” гэж Мейвезер өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn