Шуурганы улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Шуурганы улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна

Шуурганы улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна

Цасан болон шороон шуурганы улмаас баруун аймгийн 50 орчим сум тоггүй болсон. Үүнтэй холбогдуулж Улсын онцгой комиссын хуралдаан Шадар сайдын өрөөнд боллоо. Хуралд Засгийн газрын зарим сайд нараас гадна цаг уур, эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шуурга шуурч, есөн иргэн алга болж, гурван иргэн гэмтсэн байна. Одоогоор сураггүй болсон иргэдийн олсон гэж онцгой байдлын газраас мэдэгдэв. Харин цахилгааны тасалдлыг маргааш гэхэд бүрэн засна гэдгийг Эрчим хүчний сайд онцолсон юм.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Хурандаа М.Энх-Амар:

-Баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын урьдчилсан мэдээг олон удаагийн давтамжтайгаар хүргүүлж байсан.  Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, Говь-Алтайн Бугат суманд 40 метр секунд хүрсэн. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эдгээр аймагт нийт есөн иргэн сураггүй болсныг эсэн мэнд олсон. Шуурганы улмаас гурван хүн бэртэж, 1600 гаруй мал уруудсан. Мөн цахилгаан эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унасан тул дээрх 4 аймгийн 52 суманд цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Одоогоор эрчим хүчийг сэргээн засах ажил гүйцэтгэж байна.

Эрчим хүний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Даваасүрэн:

-ОХУ-аас баруун аймгийг эрчим хүчээр хангаж байгаа гурван тулгуур багана шуурганы улмаас гэмтсэн. Эдгээр шугам бүрэн сэргээсний дараа баруун аймгуудын эрчим хүч хэвийн болно.  Маргааш дуусгаад баруун аймгийн эрчим хүчний хэрэглээг хэвийн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Улаангомоос Өмнөговь сум хүртэл есөн тулгуур багана унасан ч наймыг нь шөнөдөө босгосон. Ингэснээр Увс аймгийн гол хэрэглэгчид эрчим хүчээ аваад эхэлсэн. Одоогоор нийтдээ 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Цаашид нөөцийн дизель станцтай байх хэрэгтэй юм байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

-Манай газраас цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай мэдээг арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн анхааруулсан. Салхины хамгийн их хурд нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиглагдсан. Хамгийн их салхи Говь-Алтайн Бугат суманд үүсч, 40 метр секунд хүрсэн. Өнөө өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Ойрын гурав хоногт нэлээд хүйтэн байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны үед цаг агаарын таагүй нөхцөл үүсэх урьдчилсан мэдээ бий. Арванхоёрдугаар сарын 1-нээс нийт нутгаар хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж