Санал хураалтын дүнгээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.11.26-нд нийтлэгдсэн

Санал хураалтын дүнгээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэв

Санал хураалтын дүнгээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэв

Тайванд Бямба гаригт /2018.11.24/ орон нутгийн эрх баригчдыг сонгох бүх нийтийн сонгууль болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр цөмийн эрчим хүчнээс татгалзах, 2020 оны олимпод ямар нэртэйгээр оролцох, мөн Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар ижил хүйстний гэрлэлтийг тус хуулиар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг нийт арван асуудлаар санал хураасан байна.

Саналд оролцсон хүмүүсийн 77 хувь нь гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын асуудал хэмээн Иргэний хуульд заасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөн ажээ.

Өнгөрсөн жил Тайваний Дээд шүүхээс ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай шийдвэр гаргах үедээ парламентыг хоёр жилийн дотор Иргэний хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль гаргахыг даалгажээ. Олон нийтийн санал асуулгаар иргэний хуулийн гэрлэлтийн тухай зүйл заалтад өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн ч парламентаас ижил хүйстний гэрлэлттэй холбоотой шинэ хууль батлах замаар үүнийг зөвшөөрөх боломжтой юм. Гэсэн ч санал асуулгын дүн ард иргэд асуудалд сөрөг хандлагатай байгааг харуулснаас хууль батлах үйл явцад олон нийтийн дэмжлэг дутагдах нь тодорхой байна. Харин өөр нэгэн боломжтой хувилбар нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхгүй ч тэдний аюулгүй байдлыг хуулиар хамгаалах явдал юм.

Өнгөрсөн долоо хоногт ижил хүйстний гэрлэлтийн тухай шинэ хуулийг батлах болон Иргэний хуулийн гэрлэлтийн тухай тодорхойлолтод өөрчлөлт оруулах нь зөв үү? хэмээн урьдчилсан байдлаар санал асуулга явуулахад Тайваний ард иргэдийн дийлэнх нь эсэргүүцсэн хариулт өгчээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж